Таксины жолооч үйлчлүүлэгчээ хутгаар сийчэж зэрэмдэглэжээ

zer0605Таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ хутгаар сийчэж, зэрэмдэглэсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тэрээр эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, улмаар хутгалж, хээр хаясан байна.

 

Тодруулбал 22-ын товчооноос 30 гаруй насны эмэгтэй 61-ийн гармын орчимд айлд очихоор такси барьсан байна. Таксины жолооч 50 гаруй насны этгээд байсан бөгөөд эмэгтэйн цээж гарыг нь хутгалсан аж. Аз болоход тухайн үед ямаа хариулж явсан хоёр охин эмэгтэйг олжээ. Хохирогч “Амь авраарай, аллаа” хэмээн орилоод байхаар нь яваад очтол сэжигтэн этгээд машинаа асаагаад зугтаасан байна. Охид тэр даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд сэжигтэн этгээдийг айлд орогнож байхад нь баривчилжээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.