Хятад мотоцикль үргүйдэлд хүргэж байна гэв

Хятад мотоцикльСүүлийн үед хятад мотоцикль нэлээдгүй яригдаж байгаа сэдвийн нэг. БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн донсолгоо, чичиргээ нь бэлгийн сулралыг бий болгож, үргүйдэл  үүсгэх гол шалтгаан болдог талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч, гавьяат эмч Д.Нямсүрэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэрбээр ярихдаа “Мотоциклийг манайхан хамгаалалтын малгай, зориулалтын хувцасгүй унадаг. Дээрээс нь өвлийн хүйтэнд хүртэл унаж байгаа нь олон өвчний их үүсвэр болдог. Хөдөөний малчид ихэвчлэн “Чөмөг царцам” хүйтэнд, хүйтэн төмөр унаад давхих нь түрүү булчирхайн өрөвсөл үүсэх шалтгаан болдог. Дээрээс нь манайхан хэнэггүй өвдлөө ч эмчлүүлэхгүй явсаар байгаад магадгүй дээрээс нь нян халдварыг давхар аваад хавсарсан хосолмол хэлбэртэй түрүү булчирхайн үүсчихсэн байдаг. Надад үзүүлж буй мотоцикль унадаг арван хүний гурав нь ийм өвчлөлтэй байна” гэв. Судалгаагаар нөхөн үржихүйн болон хөдөлмөрийн чадвартай эрчүүдийн 20-30 хувь нь түрүү булчирхайн архаг өрөвсөлтэй байгаа нь тогтоогдсон байна.

Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 110 орчим хүн нас барж, мөн төдий тооны хүн бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алддаг байна. Энэ оны эхний улиралд 17 хүн мотоциклиос унаж амиа алджээ. Өвөрхангай, Булган, Ховд аймагт нас баралт өндөр байгаа бөгөөд 42,2 хувь нь малаа эргүүлэх бэлчээх гэж яваад осолд оржээ.

Д.АМАРТҮВШИН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.