Paul Walker-ийн эхнэр “Porsche”-гийн үйлдвэрийг шүүхэд өгчээ

088Америкийн жүжигчин Пол Уолкерийг нас барснаас хойш таван сар гаруйн дараа түүний бэлэвсэн эхнэр “Порше” автомашины үйлдвэрийг шүүхэд өгсөн байна.

Кристине Родас нөхрийнх нь унаж явсан “Порше” машин техникийн алдаатай байсан учраас түүний амь насаа алдахад нөлөөлсөн гэж үзэж байгаа гэнэ.Пол Уолкерийн унаж явсан  “Карерра Жи Ти” автомашин нь дизайны хувьд алдаатай байснаас гадна, зарим нэг эд анги нь баталгаагүй байсан гэж  “Hollywood Reporter” сэтгүүлээс иш татан жүжигчний эхнэр шүүхэд мэдүүлсэн байна.

Хойд Америкийн “Порше” автомашины үйлдвэрээс жүжигчний эхнэр Родас хэдий хэмжээний нөхөн төлбөр шаардсан гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Харин “Порше” автомашины үйлдвэрээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ослын дараах цагдаагийн мэдэгдэлд Пол Уолкерийн унаж явсан уг автомашин 149 км цагийн хурдтай явсан. Хурдтай явснаас болж осол гарч хүний амь нас эрсдсэн, түүний унаж явсан “Порше” автомашинд техникийн алдаа байгаагүй гэж мэдэгдсэн байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.