Зугтдаг сайд

Н.БатбаярЭдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албан тушаалаас нь огцруулах эсэх тухай асуудлыг өчигдөр УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч тэрбээр УИХ-ын даргаас чөлөө авснаар “Хариуцлагаас зугтаагч сайд” нэр зүүхэд хүрээд байна. Чөлөөнийх нь тодорхойлолтыг УИХ-ын дарга “Эмийн чөлөө” авсан хэмээсэн бол Ерөнхий сайдын хэлснээр Засгийн, газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж байх үеэр сайд Н.Батбаярын бие чилээрхжээ.

Хүн л юм хойно өвдсөн байж болно л доо. Гэхдээ огцруулах асуудлыг нь хэлэлцэх үеэр давхацчихаар мууд муухай, муухайд улцан болж харагдаад бүр “Зугтдаг” гэх хоч зүүхэд хүргэв.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.