ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ЖУРАМ ТАРААЯ

номНийгэм солигдох явцад хаягдсан зүйлийн нэгийг ном гэдэг. Хэвлэлээр “Ном уншдаггүй нэг үе гарлаа” гэх мэтээр ахмад уран бүтээлчийн төлөөлөл байсхийгээд л ярьдагдаг. Харин өнөөдөр залуус харьцангуй номтой нөхөрлөж байгаа. Интөрнэтэд байхгүй юм үгүй болж, кино урлаг улам төгөлдөржиж байгаа ч номын борлуулалт улам л нэмэгдээд байгаа гэх юм билээ. Яг энэ үзэгдэл дээр нь тоглолт хийгээд ашиг олчих гэсэн хүн цөөнгүй бий болжээ. Терөл бүрийн ном гарч байгаа ч уншаад суучихмаар нь үнэндээ ховор. Бүтээл гэхээс илүү ноорог болгоноо ном болгодог зохиолчид олширсон гэсэн үг.

Саяхан бага насны хүүхдийн сэтгэхүйд тохироогүй, буруу үлгэр дууриал үзүүлж болзошгүй номуудыг ШӨХТГ шалгалт хийж лангуунаас татуулсан. 1990-ээд онд жилд 30 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол одоо 90 мянга болсон. Тэднийг эрдэмтэй, ухаалаг болгох гэсэн эцэг, эхчүүд ном авахдаа гар татахгүй байна. Тэгэхээр эргэлт ихтэй тун сайн бизнес болчихож байгаа юм. Архичин туулайны тухай шүлэг, элдвийн дэмий онигоо бичсэнийгээ хүүхдийн ном гэж нэрлээд худалдаж байгаатай цаашид ч хурааж тэмцэх үү гэдэг харин асуулт юм. Хүүхэд уншдаг болохоор ингэсэн боловч яг үнэндээ утга зохиол өөрөө холион бантан болчихсон шуү дээ. Хэн дуртай нь ном гаргасаар байгаад иргэд өөрсдийнхөө зохиолчоос илүү гаднын уран бүтээлийн орчуулгыг илүү сонирхож байгаа.

Зарим хэвлэлээр яам энэ асуудлыг хяналтандаа авах өстой тухай хөндөж байна. Гэхдээ БШУЯ хамгийг хараандаа байлгадаг, аль номыг хэвлэхийг мэддэг байх нь аюултай биш үү. Юм бүхнээс хэвлэж болохгүй зүйл олж хараад байж болно ш дээ. Адаглаад улсын тесвөөс хэдэн хянагч нарыг нь цалинжуулах болно. Миний саналаар бол энэ талаар журам гаргаад хэвлэлийн үйлдвэрүүдэд тараачих хэрэгтэй болов уу. Тэнд рөдакторууд нь уншаад таарч тохирохгүй номыг хэвлэхээс татгалзчихдаг байг.

 

 

Ж.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.