Бодол дотроо түүнийг нэг сайн “шанаад”

9Таныг хэн нэгэн гомдоох үед та хаа хамаагүй хүн рүү хашигчиж, дэлбэрэхээ шахаж уураа гаргахгүй бол тайвшрахгүй байдаг бол үүнийг уншаарай.

Нэн түрүүнд та өөрийгөө үнэхээр түргэн ууртай юу үгүй юу гэдгээ өөрөөсөө асуугаарай. Хамгийн дотны хүнээсээ сүүлийн үед би өөрчлөгдсөн үү гэж асуух нь хамгийн зөв.
Өөрийгөө шийтгэж загнах нь хамгийн үр дүнтэй арга. Үнэхээр таны  байсан бол ямар алдаа хийснээ сайн бодож сургамж аваад өөрөөсөө уучлалт гуй. Уураа барьж сурахын тулд эхлээд өөрийгөө дараа нь бусдыг хүндэл. Тэр хүн рүү хашигчиж уурлаж байсан таны дүр төрх ямар онцгүй харагдаж байсан бол? Хүн ер нь яагаад юу ч болоогүй байхад уурладаг вэ? Нэг бол өлссөн, нэг бол шөнө унтаж чадаагүй, хангалттай нойр аваагүй хүн л ууртай байдаг. Тиймээс хоногт 8-9 цаг хангалтай нойр авч байгаарай. Сэтгэлийн хөндүүрт асуудлаасаа түр холдохын тулд инээдмийн кино  үзчих.

Таны ууртай царайг инээмсэглэлээр дүүрэн царай болгоод өгнө. Уур хүнийг ялахгүй. Инээд хөөр л хүнийг ялдаг. Өглөө стресстэй гарсан бол гүнзгий амьсгаа аваад бүх зүйл бүтнэ, сайхан болно гэж итгэ. Бурханд биш өөртөө л итгэ. Ирээдүйг тань бурхан биш та л байгуулна. Үнэхээр болохгүй байвал өөр зүйлд анхаарлаа хандуул. Өөрийгөө саатуулахтай ялгаа юун? Өөдрөг үзлээр тархиа цэнэглээд асуудлыг өөр өнцгөөс харах гэж хичээгээд үз.

Хэн нэгэн таныг гомдоосон уу? Тэгвэл бодол дотроо тэр хүнээ нэг сайн “шанаадаад” авлаа гэж бодоод уураа гаргачих.

 

 

ХӨДӨЛМӨР


URL:

Сэтгэгдэл бичих