Чихэвч худалдаж авахад анхаарах 7 зөвлөмж

585b3f headphone x678

1.  Хэзээ хаана хэрэглэхээ эхлээд бод

Хамгийн түрүүнд бодох зүйл бол хэзээ хаана хэрэглэх. Спортоор хичээллэж байхдаа юу? Аян замд уу? Эсвэл хөгжмийн чанарыг дээд зэргээр мэдрэх гэж үү? Энэ төлөвлөгөөнөөс тань хамаарч сонголт янз бүр байж болох юм.

2.   Зардлаа тооц

Энгийн өдөр тутмын хэрэглээнд бол их мөнгө гаргаад хэрэггүй. Үнийн зөрүүнд чанарын ялгаа төдийлөн харагдахгүй. Харин өндөр чанартай хөгжим сонсох мэдрэх нь таны хэрэгцээ бол багагүй мөнгө гаргах болно.

3.   “Чихийг бүрхсэн” эсвэл “чихийг хаасан” эсвэл “чихэнд суусан”

Энэ бол comfort буюу хэрэглээний тав тухын асуудал. Зарим хүн “чихэнд суудаг” жижиг чихэвчийг үзэн яддаг. Зарим нь “чих бүрхсэн” томыг хэтэрхий нүсэр, авч явахад түвэгтэй гэдэг.

Чихэнд суудаг, Чих хаадаг, Чих бүрхдэг

Хэрвээ ямар хэлбэртэйг нь сонгоогүй байгаа бол найз, эргэн тойрны хүмүүсээсээ туршлагыг нь асууж судал. Заримынхыг нь зүүж хэрэглэж үзэх хэрэгтэй. Ер нь эдгээр төрлүүдийн гол ялгаа нь дуугаралтын чанарын асуудал байдаг. “Чихэнд суудаг” жижиг чихэвчнүүд авсаархан, хөнгөн боловч хөгжмийн басс дуугаралтыг орхигдуулдаг. Харин “чихийг бүрхсэн” хэлбэртэй нь чанартайгаас гадна гадны чимээнээс тусгаарлаж өгдөг. Үүнээс арай авсаархан хэрэгтэй гэвэл “чихийг хаасан” нь. Гэхдээ энэ нь гадны чимээг бүрэн тусгаарлахгүй.

4.   Чимээ тусгаарлагч хэрэгтэй юу?

Чимээ тусгаарлагч (noise cancellation) нь онгоцонд, галт тэргэнд явахад үнэхээр хэрэгтэй. Нүргэлсэн их чимээнээс таны чихэнд өвдөлт мэдрэгддэг бол ийм чихэвч зүүгээд дууг нь чангалахад болно. Чимээ тусгаарлагчыг Пассив ба Актив гэдэг. Пассив нь гадны бага хэмжээний чимээг тусгаарладаг бол Актив нь их хэмжээний, тухайлбал онгоцны моторын чимээг дардаг.

5.   Утасгүй холболт хэрэгтэй юу?

Дараачийн нэг асуудал утастай эсвэл утасгүй чихэвч. Явдал, хөдөлгөөн дунд хэрэглэх бол утасгүй нь сайн. Дуугаралтын хувьд ч боломжийн. Гол нь үнэ нэлээд нэмэгдэнэ. Бас утасгүй технологи нь хөгжмийг кодлон шахдаг (compress). Мэдээж хөгжмийг кодлохгүй байх тусмаа амьд чанартай байна. Үүний нэг илрэл нь зарим хүмүүс дижитал хөгжмөөс илүү пянзыг илүү таашааж байгаагаас харагдана.

6.   Брэнд тийм ч чухал биш

Брэнд чихэвчнүүд зах зээлд тэргүүлдэг. Жишээ нь Bose бол авиа чимээний мастер бол Beats by Dre нь оддын хэрэглээ гэх мэт. Гэхдээ яг үнэндээ surround sound stereo дуугаралтыг хүссэн хүн л брэнд харах хэрэгтэй. Ийм дуугаралтыг хамгийн сайн гаргадаг нь Sennheiser, Grado нар ба тэдний чихэвч үнэ, чанараар хамгийн боломжийн. Үүнээс бусад зорилгоор бол заавал брэнд гэхгүй өргөн сонголт хийх боломжтой.

7.    Хэв маяг (style) чухал уу?

Мэдээж таньд мөнгө нь байгаад сонголтын өргөн боломж байгаа бол таашаалаа нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хаана, хэзээ хэрэглэхээсээ хамаараад өнгө, хэлбэр, хийц материал зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Р.Түвшин, iKon.mn

URL:

Сэтгэгдэл бичих