“Хүннү-Эйр” компани Парис хотруу шууд нислэгээ эхлүүллээ

10455485_10203809857387602_1576320106_n

Монголын агаарын тээврийн  “Хүннү Эйр” компанийн төмөр шувуу өнөөдөр шинэ чиглэлдээ гарч Франц улсын нийслэл Парис хотруу нисэх шууд нислэгээ эхлүүллээ.

120 хүний суудалтай Аэрбус А319 агаарын хөлгөөр үйлдэх энэхүү нислэг Улаанбаатар хотоос өглөөний 07.30 цагт хөөрч Парис хотын “Шарль Де Голль” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 13.00 цагт буух ба харин Парис хотоос 14 цаг 30 минутаас нисч Улаанбаатар хотод дараа өдрийн өглөөний 07 цагт бууна

Аялалын нийт үргэлжлэх хугацаа 11 цаг орчим бөгөөд шатахуун цэнэглэх зорилгоор замдаа ОХУ-ын Екатеринбург хотод техникийн буулт хийнэ. Улаанбаатар-Парис чиглэлд зорчих энгийн ангилалын тийзний дундаж үнэ бүх такс, хураамж ороод нэг талдаа 1’366’700 төгрөг, хоёр талдаа 2’290’300 төгрөг, харин Парис хотоос эхлэлтэй зорчигчийн тариф нэг талдаа 692 евро, хоёр талдаа 1’070 евро байна. Тийзний үнэ тийз худалдан авах өдрийн валютын ханшаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх аж.

Ийнхүү өмнө нь 15-23 цаг орчим цаг зарцуулан улс дамжиж хүрдэг байсан  7000 орчим километрийн тэртээх Парис хотын барааг “Хүннү Эйр” компанийн хамт олон Монголчууддаа улам ойртуулж шууд нислэгийг үйлдэж эхэллээ.

Ингэснээр баруун Европын улсруу Монгол иргэд зорчих гарцыг нэмэх, тэдгээр орнуудаас манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, соёл, эдийн засаг, бизнес , аялал жуулчлал зэрэг олон талаар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаа юм.

Улаанбаатар-Парисын чиглэлийн нислэгийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрөөс эхэлсэн нислэг 9-р сарын 5-ны өдрийг хүртэл явах бөгөөд аялал жуулчлалын улиралын дараанаас ийнхүү түр зогсоно. Харин 2015 оноос Хүннү Эйр компани өөрийн агаарын хөлгийн парк бүрдүүлэх төлөвлөөний дагуу орчин үеийн 280 хүний суудалтай Аэрбус А330 маягын том онгоцоор бүтэн жилийн турш 2-4 удаагийн дамжтамжаар тогтмол нислэг үйлдхээр төлөвлөж байгаа аж.

Иргэний нисэхийн салбарт Төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг холбосон  нислэгийн  чиглэлийг 2 дахин нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Хүннү Эйр компани нь Шанхай, Бангкок, Манжуурын чиглэлийг нээгээд байсан. Улаанбаатар-Парисын чиглэл нь энэ засгийн газрын бодлогын хүрээнд Хүннү Эйр компанийн зүгээс нээж буй 4 дах шинэ чиглэл болж байна.

Анхны нислэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Францын найрамдлын бүлгийн дарга Н.Батцэрэг, ССАЖ яамны дэд сайд Түмэнжаргал, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлүнэ,  Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга н.Лхагвасүрэн, МАК-ын дэд ерөнхийлөгч Д.Хулан, Хүннү Эйр компанийн гүйцэтгэх захирал Б.Баяр нар оролцож тууз хайчилан, нислэгийн багийнханд болон анхны аялагчдад амжилт хүслээ.

ORD.MN

 

"Хүннү-Эйр" компани Парис хотруу шууд нислэгээ эхлүүллээ

"Хүннү-Эйр" компани Парис хотруу шууд нислэгээ эхлүүллээ "Хүннү-Эйр" компани Парис хотруу шууд нислэгээ эхлүүллээ "Хүннү-Эйр" компани Парис хотруу шууд нислэгээ эхлүүллээ

"Хүннү-Эйр" компани Парис хотруу шууд нислэгээ эхлүүллээ


URL:

Сэтгэгдэл бичих