Г.Сарангэрэлийн хэрэг шүүхэд шилжлээ

uls_5395120610984_1Хар тамхины хэрэгт холбогдсон  Г.Сарангэрэл  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж буй.

Тэрбээр найз охидын хамт хар тамхины төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ цагдаагийн алба хаагчдад баригдсан гэх. Түүнийг хоригдсон цагаас хойш л Хуульзүйн сайдтай янаг амрагийн холбоотой гэх мэдээлэл нийгэмд дуулиан тарьсан. Энэ дуулианы анх гаргасан хүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэгвэл  Г.Сарангэрэлийн өмгөөлөгч  Г.Батбаяр нь “Г.Сарангэрэлийн нэр хүндийг сэвтүүлж, гутаасан О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилнэ” хэмээн ярьж байсан билээ. Түүнээс гадна нэг өмгөөлөгч байгаа аж.

Өмгөөлөгч Г.Батбаяр одоо хэргийн материалтай танилцаж байгаа бөгөөд Г.Сарангэрэлийн хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Энэ зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг аж. Энэ зүйл анги Эрүүгийн хуулийн 17.1-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд ордог юм байна.

М.Нандин

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих