Загасчлах хорио дуусаагүй

27-4Урин дулаан цаг ирж, гол устай газрууд руу аялагчид загасныхаа уургаа барин явцгааж байна. Гэвч загасчлах хорионы хугацаа дуусаагүй бөгөөд одоо 9 хоног л үлдээд буй юм. Тодруулбал, Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой.

Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээдэг зэргээр тодорхой хариуцлагууд хүлээлгэдэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих