Л.Баянбат: 2000 айлыг албадан нүүлгэнэ

527-140245324138b690c340c23e4ebigНийслэлийн өмчийн харилцааны газраас эрсдэлтэй бүсэд байгаа айлуудыг нүүлгэж байгаа. Энэ талаар тус газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.

-Танай байгууллагаас үерийн далан дээр буусан айлуудыг нүүлгэж байгаа. Одоогоор хэдэн айл байгаа вэ?
-Урин дулаан цаг ирж үерийн аюул нэмэгдэж байгаа энэ үед үерийн далан дээр бу усан айлуудыг зайлшгүй нүүлг эх шаардл ага гардаг. Өнгөрсөн жилийн судалгаагаар үерийн далан болон өндөр хүчдэлийн шугамын хажууд буусан 2000 гаруй айл байдаг. Манай байгууллагаас эрсдэлтэй бүсэд буусан эдгээр айлуудыг нүүхийг шаардсан албан бичгийг байнга явуулж байгаа. Гэвч айлууд нүүх дургүй байна. Зарим айлд удаа дараа шаардах бичиг явуулж байна.Тиймээс 2-3 удаа албан шаардлага явуулаад нүүхгүй бол албадан нүүлгэнэ.

-Нүүж байгаа айлуудад танай байгууллагаас буух газрыг нь зааж өгдөг үү?
-Айлуудын буух бүсийг тухай н үед манай байгууллагаас шийдэж өгдөг. Ихэнхдээ Биокомбинат, Шувуун фабрикт нүүлгэн шилжүүлэлт хийдэг . Тэнд цахилгаан, ус, нийтийн тээ врийн үйлчилгээ бүгд байгаа. Гэвч айлууд нүүхгүй, зарим айл нүүчихээд үер буусны дараа өмнө байсан газартаа эргээд ирдэг. Уг нь аюултай бүсэд амьдрах үгүй нь хүмүүсийн ухамсрын асуудал шүү дээ.

С.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих