Агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэгчдэд шаардлага хүргүүлэв

УтааАгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага, зевлемж хүргүүлэх юм байна. Мөн энэ үеэр төлбөр авах болон агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын талаар мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга болон БОНХ-ийн сайдын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулахаар дагаж мөрдөхөөр боловсруулсан журам” нь агаарын чанарын бүсэд мөрдөх дэглэм, хяналт, иргэн аж ахуй нэгжийн эрх үүрэг, олгох урамшуулал, хүлээлгэх хариуцлага зэргийг багтаасан байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 100 килобайтаас дээш хүчин чадалтай бүхий уурын зуухтай 300,100 хүртлэх килобайтын хүчин чадалтай уурын зуухтай хоёр мянган аж ахуйн нэгж байдаг ажээ. Эдгээр аж ахуйн нэгж нь тогтоосон хэмжээнээс дээш бохирдол гаргахгүй байх үүрэг хүлээх ёстой гэнэ. Тиймээс хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа бол ирэх есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш сарын хугацаанд залруулах үүрэг өгч байгаа аж.

Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй бол хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Мөн зөрчлийг арилгатал үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хариуцлага хүлээлгэх хүлээлгэх гэнэ.

 

 

Б.ЦЭВЭЛМАА /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих