Хурд хэтрүүлснээр аваар боллоо

машин1Зам засварын ажилтай холбоотойгоор зам тээврийн осол гарах болсон. Харин Хан-Уул дүүрэгт буюу Яармагийн гүүрнээс “Viva city” явах замд гурван машин мөргөлдсөн, ноцтой осол гарсан байна. Энэ хэсэг газар зам засварын ажил явагдаж байгаатай холбоотойгоор жолоочид урсгал сөрж хөдөлгөөнд оролцсонооc ийнхүү осол гарсан бололтой юм. Юутай ч одоогийн байдлаар ослын газарт тус дүүргийн замын цагдаагийн газар ажиллаж байгаа аж.

 

Ч.Дорж

URL:

Сэтгэгдэл бичих