Гэмт хэргийн хохирогч болох ямар нэгэн нөхцөл боломжийг бүү олгоорой

Гэмт хэрэг гэж юу вэ?
Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.
Иргэн хүн өөрийн эрхийг эд­лэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүү­лэх явдал юм. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг.
Гэмт хэргийн ангилал
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд оногдуулж болох ялын хэмжээнээс хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилна.
Хөнгөн гэмт хэрэг
Эрүүгийн хуулийн тусгай ан­гид нэг сарын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээ­ний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүр­тэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй.

Хүндэвтэр гэмт хэрэг
Эрүүгийн хуулийн тусгай ан­гид нэг сарын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээ­ний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.

Хүнд гэмт хэрэг

Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.
Онц хүнд гэмт хэрэг
Эрүүгийн хуулийн тусгай ан­гид 10 жилээс дээш 15 жил хүр­тэл хугацаагаар хорих, онцгой то­хиолдолд 25 жил хүртэл хуга­цаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.
Бусдын эд хөрөнгийг хулгай­лах 145.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хө дөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

145.2. Энэ гэмт хэргийг дав­тан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
145.3. Энэ хэргийг зохион бай­гуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь сал­гасан буюу их хэмжээний хо­хирол учирсан, түүнчлэн ний­тэд учирсан гамшигт байдлыг далим­­дуулж үйлдсэн бол эд хөрөн­­гийг хурааж, хөдөлмөрийн хөлс­­ний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
145.4. Энэ хэргийг булаах, дээ­рэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн эт­гээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлд­сэн, энэ хэргийн улмаас онц их хэм­жээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх гэдэг нь гэмт хэрэг зөрч­лийг үйлдэх нөхцөл, бололцоог бууруулах арга техник юм. Та өө рөө гэмт хэрэг зөрчил, хулгай дээрэм, архидан согтуурах, мансуурах зэрэг гэмт хэргийг үйлдэн гэмт хэрэгтэн болохгvй байх талаар анхаарч байгаа бол гэмт хэргийн хохирогч болохгүй байх талаар ч мөн анхаараарай.

Иргэн та дараах зүйлсийг санаж яваарай

Ихэнх гэмт хэрэгтнүүд гэмт хэрэг vйлдэх ая таатай нөхцөл бололцоог хайгчид байдаг шүү
Гэмт хэргийн хохирогч болох ямар нэгэн нөхцөл боломжийг бүү олгоорой
Өөртөө болон өөрийн өмч хөрөнгөндөө хяналт тавиарай
Гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх мэдрэмжтэй байх хэрэг­тэй
Иргэн та олон нийтийн газ­раар явахдаа халаас, цүнхэндээ бай­гаа эд зүйлээ хулгайд алдах, мартаж гээгдүүлэхээс болгоомжлоорой.
Авто машин дотроо бэлэн мөнгө, зөөврийн компьютер болон эд зүйлээ бүү үлдээ.
Авто машинаа харуул хам­гаалалттай зогсоолд байрлуулж, олон цагаар хараа хяналтгүй орхихоос болгоомжилно уу.
Гэрээсээ гарахдаа хаалга, цонхны түгжээ бэхэлгээгээ түгжсэн эсэх, цахилгаан хэрэгслээ салгасан эсэхээ сайтар шалгаарай.


URL:

Сэтгэгдэл бичих