“Ганц худаг”-ийг татан буулгав

uls_539ab5b70f933_1УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар олон хүнийг мөрдөн шалгах нэрийдлээр тамлан зовоож, эрүүдэн шүүж байдаг хуучин “Ганц худаг”-ийн хорих ангийг татан буулгахаар болжээ.

Тус хорих анги нь 1920-иод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангаагүй, хамгийн харгис хоцрогдсон хорих ангиудын нэг гэгддэг юм.

Тэнд  манай улсын үе үеийн шилдэг сэхээтнүүд болох Р.Чойном,Ц. Дамдинсүрэн нарын хүмүүс хилс хэргээр ял тулгуулан хэлмэгдэж, эрх чөлөөгөө хасуулж байсан түүхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгуульд нэр дэвшихдээ “Би “Ганц худаг”-ийн шоронг татан буулгаж хорих ангийг хаах болно.” гэж хэлж байсан удаатай.

Тэгвэл эрхэм гишүүн хэлсэн үгэндээ хүрч, Засгийн газраас “Ганц худаг”-ийг хаах шийдвэр гаргуулж чаджээ. Түүнчлэн “Ганц худаг”-ийн барилгыг дуудлага худалдаанд оруулж, газрыг нь иргэдэд олгохоор болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих