Улаан лоолийн ач тус

tomato_festival_spain_001Улаан лоолийг өдөр тутмын хэрэглээ болгохын учир бол витамины эх үүсвэр юм. Витамин А,С,К,В6, кали, тиамин, магни, зэс, фосфороор баялаг байдаг. Хамгийн сайн чанарын нэг бол холестролийн хэмжээ маш бага байдагт юм.
1. Хараа сайжруулдаг
Витамин А болон С ихээр агуулдаг учир нүдний хараанд сайнаар нөлөөлж, шөнийн харааг ч мөн адил сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар улаан лоолийн витамины хэмжээний ачаар нүдний эмгэгээс сэргийлж чаддаг гэсэн байдаг.
2. Хорт хавдрын эсрэг тэмцэнэ
Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд түрүү булчирхайн хорт хавдраас хамгийн сайн сэргийлдэг гэсэн байна. Улаан лооль нь мөн ходоод, уушиг, умайн хүзүүний, залгиур, ам, хоолой, шулуун гэдсээр, бүдүүн, улаан хоолой, болон өндгөвчний хорт хавдар зэрэг бусад хорт хавдрын эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Үүний учир нь антиоксидантийн өндөр агууламжтай юм.
3. Арьсыг цэвэрлэнэ
Ликопин болон антиоксидант агуулдаг учир наранд шарагдахаас хамгаалж чадна. Мөн батганы эсрэг хэрэглэж болно. Хэрчим улаан лоолиор арьсаа арчаарай.
4. Цусан дахь сахарын хэмжээг багасгадаг
Хүн бүхэн мэдэх байх. Улаан лооль цусанд сайн байдаг гэж. Мөн адил хром гэх бодис агуулдаг. Энэ бодис нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй байдаг.
5. Тайван нойрсуулах үйлчилгээтэй
Лооль хүний биеийг тайвшруулдаг. Та нойрондоо муу бол өдөрт 1 лооль идэхэд тайван нойрсох болно.

URL:

Сэтгэгдэл бичих