Японы иргэд дайныг эсэргүүцэн жагслаа

758ca27e9c77fac6big 12-д Японы хэдэн мянган иргэн Токиод жагсаж, Абэгийн Засгийн газрын өөрийгөө хамгаалах нийтийн эрхийг хязгаарлах хоригийг цуцлах үйлдэлд эсэргүүцэл илэрхийлжээ.

Японы зохиолч, эрдэмтэн судлаач зэрэг нийгмийн нэр хүндтэй хүмүүсийн зохион байгуулсан “Дайны эсрэг мянган хүний хороо” мөн өдөр Токио хотын Хибия парк болон парламентын өмнө дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа.Уг жагсаалд 3000 гаруй хүн оролцжээ. “Дайны эсрэг мянган хүний хороо”-г зохион байгуулагч, Нобелийн шагналт Кензабүрү хэлэхдээ, Ерөнхий сайд Абэ Японыг дайн үүсгэж болох тогтолцоонд оруулахыг оролдож байна гэжээ.

Мөн зохиолч хатагтай Очиай Кесу жагсаал дээр, урьд өмнө нь Абэгийн засгийн газар шиг иргэдийн улс төрийн эрхийг хүндэтгэж үзэхгүй байдлыг харж байгаагүй гэж ууртайгаар хэлжээ. Зохиолч Камада Хүй жагсаалын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Абэгийн хүссэнээр явбал, Япон улс эрсдэлтэй бөгөөд элэг доог болно гэжээ. Парламентын өмнөх жагсаалын үеэр Камада Хүй Абэд хандан Японы залуучууд дайнд цусаа урсгах гунигт байдлыг төсөөлж үзээч, энэ бүхнийг өөрөөсөө асуугаач гэжээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих