Шөнийн нийтийн тээвэр өнөөдрөөс үйлчилж эхэлнэ

141791-14062014-1402723238-1953016374-w6qujwyaУлаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлэхээр болжээ.

Үүнд троллейбусны,

  • Тр:2 буюу ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”,
  • их багтаамжийн автобусны М/ШҮ/: “7 буудал-МУБИС” чиглэл,
  • М/ШҮ/: “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт 8 тээврийн хэрэгсэл 22:00-02:00 цаг хүртэл нийслэлчүүддээ үйлчлэх бөгөөд том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.

    Шөнийн троллейбусууд 30-35 минутын зайнд үйлчилгээнд явах юм.


URL:

Сэтгэгдэл бичих