Хөлбөмбөг үзэх асруудыг хаажээ

6-13-10Нигерийн Засгийн газраас хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглол­туудыг том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх нийслэл хот дахь бүх спорт асар, пабуудыг хаах захирамж гаргажээ.

Энэ нь хөлбөмбөгийн тэмцээний үеэр исламын хэт даврагчид хүн олноороо цугласан эдгээр газруудад халдлага үйлдэхээс сэргийлэх зорилготой аж. Учир нь зургадугаар сарын 1-нд Нигерийн зүүн хойд хэсгийн Адамава мужид спор­тын тэмцээн үзүүлдэг асрын гадна автомашинтай тэсрэх бөмбөг дэлбэрснээс 18 хүн амь үрэгдсэн байна.

Нигерийн албаныхан дэлхийн аваргын үеэр ресторан, зах, супермаркет, худалдааны төв, банк, сүм, дуган, зочид буудал, эмнэлэг, үзвэрийн газруудад иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих