Хортой юм бол үйлдвэрлэх хэрэг байна уу даа

Кола ба эрүүл мэнд

Coca Cola -г мэдэхгүй, уудаггүй хүн гэж байх байх.

Тэртээ 1886 онд уг ундааны найрлагыг эмч хүн анх гаргаж байсан гэдэг. Найрлага нь 90% ус, үлдсэн хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын навч, кола модны самрын ханднаас бүрддэг байна.

Ууж байхад сайхан мэдрэмж төрүүлдэг ч уусны дараа таны биед ямар өөрчлөлт гархыг доорх материалаас мэдэх боломжтой юм.

Кола ууснаас…

10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний чихэр биеэр тарна

20 минутын дараа: Цусан дахь чихэр “тэсэрч”, инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх, тос болгон хуриргана.

40 минутын дараа: Кофеин цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихэснэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхижиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж “хариуцагч” хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

50 миниутын дараа: Хийжүүлсэн ундаан дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийхээс хэт өснө. Мөн шээсэн дэх кальц нэмэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилт өвчнийг түргэсгэнэ гэсэн үг.

60 минутын дараа: Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрхөд кофеиний “далд хөнөөл” эхэлнэ. Шингэнээ гадагшлуулахад үе мөч, яасанд хэрэгтэй ихэнх бодис алдагдана. Удалгүй чихрийн “ноёрхол” биед мэдрэгдэж эхлэхэд хүн уур уцаартай, залхуу хойрго болж, амьдралын идэвхигүй байдалд шилдэг байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих