Украйны цэрэг дайны ажиллагааг зогсоохыг уриалав

f1243a_1372788_x678Украйны эрх баригчдыг ятгаж, тус улсын зүүн өмнө хэсэгт болж байгаа цэрэг дайны ажиллагааг зогсоохыг 14-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Америкийн талд уриалав.

ОХУ-ын Гадаад харилцааны яамны сайтад мэдээлснээр, мөн өдөр Сергей Лавров Украйны асуудлаар Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керритай утсаар ярьсан байна. Украйны эрх баригчдыг ятгаж, тус орны зүүн өмнө хэсэгт болж буй цэрэг дайны ажиллагааг зогсоохыг Сергей Лавров Америкийн талд уриалсан бөгөөд 4-р сарын 17-нд тохиролцсон Женевийн баримт бичиг, Европын аюулгүй байдал хийгээд хамтын ажиллагааны байгууллагаас Украины хямралыг зохицуулах “замын зураг төсөл”-ийн дагуу бүх иргэдийн яриа хэлцлийг өргөн хүрээнд эхлүүлэх ёстой гэжээ.

Сергей Лавров, Украйны эрх баригчид цус урсгахгүй хэмээн амласан боловч цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа. Украйны эрх баригчид оршин суугчид руу их буу болон агаараас дайралт хийснээр энгийн номхон олон иргэд амиа алдсан байна. Түүнчлэн Украйны цэрэг ОХУ-ын хил орчимд өдөөн хатгалга хийсэн гэжээ.

Украйны эрх баригчдыг ятгаж чадах давуу талаа ашиглаж, тэднийг нөхцөл байдалд бодит үнэлгээ хийхэд тус дөхөм үзүүлж, даруй галаа зогсоож, шархадсан хүмүүст хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг асуудлаар зүүн өмнө хэсгийн төлөөлөгчтэй хэлэлцээ хийхийг Сергей Лавров Америкийн талд уриалжээ.


URL:

Сэтгэгдэл бичих