О.Баасанхүү Х.Тэмүүжингийн “нууц амраг”-ийг эргэв

500

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нууц амрагийг олсноо тун бахархалтайгаар зарласан УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан 461-р хорих ангид өөрийн биэр очиж, Сарангэрэл хэмээх тэр охинтой уулзсан юм байх. О.Баасанхүү Г.Сарангэрэлтэй уулзахдаа “Чи нэгэнт л хар тамхи татдаг, Тэмүүжинг таньдаг, унтсан чинь үнэн. Энийгээ чи бичээд өгчих. Ярьж байгаагаа бичээд өгчих. УИХ-ын гишүүн чамайг шоронд эргэж байна. Түүхэндээ анх удаагийн тохиолдол. Ийм юм хэзээ ч байгаагүй.

Чи харин их азтай юм” гэхчилэн ярьж багагүй даажигнасан гэнэ. Тиймээс Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр “Баасанхүү хууль зөрчсөн,  ёс зүйгүй үйлдэл гаргасан. Албан тушаал, нэр төр алдрын хойноос хөөцөлдөж, албан тушаалын давуу байдлаа ашиглаж байгаа энэ байдлаар нь МАХН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргана. Тийм л их шударга ёс ярьдаг шударга нам юм бол энэ хүн дээрээ арга хэмжээ авах ёстой. Энэ хүн УИХ-д сууж байгаа тохиолдолд энэ хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэг эргэлзээтэй.

Бүх чадлаараа нөлөөлөхийг чармайж байна. Урьдчилан хорих 461-р ангид очиж, манай үйлчлүүлэгчийг дарамталж, янз бүрийн зохисгүй үйлдэл гаргаж, зохисгүй үг яриа хэрэглэж, шоолж инээн, дооглож тохуурхсан үйлдэл нь хэрэгт нөлөөлнө гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хүсэлтийн дагуу очиж уулзсан байж болно. Гэхдээ би УИХ-ын Ёс зүйн хороонд ч өргөдөл гаргаж, түүнийг гишүүнээс нь эргүүлнэ татуулна. МАХН-ын удирдлага Баасанхүүд арга хэмжээ авахгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандана.” хэмээн хатуухан мэдэгдээд байна.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих