Их хэмжээний мөнгө хэвлэх сураг үнэн үү, худлаа юу?

2008-12-12101

Өнгөрсөн жил Монгол банк өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилготой “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 4 их наяд төгрөгийг хэвлэж аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэсэн шүүмжлэл их гарсан. Хамгийн гол нь үнэ тогтворжоогүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өссөн гэж сөрөг хүчнийхэн мэдээлэх болсон. Өөр нэг анхаарал татсан асуудал байгаа нь Монгол банкнаас 4 их наяд төгрөг авсан аж ахуйн нэгжүүд мөнгөө буцааж төлсөн үү? гэдэг асуудал юм. Энэ асуудлыг шалгаж, ярьж байгаа газар алга. МАН-ынхан нэг тооцоог  гаргаж тараах болсон.

Тэдний тооцоогоор бол “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр тараасан 4 их наяд төгрөгийг 5 жилийн хугацаанд Монголын бүх иргэнд сар болгон 21.000 төгрөг хэлбэрээр өгч болох байсан гэнэ. Үнэн бол аймаар л харьцуулалт л даа. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө хэвлэхээр болсон гэсэн мэдээлэл эрчимтэй түгэв.    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол төгрөгийг хэзээ, ямар хэмжээгээр хэвлэхийг Монгол банкны бодлогын зөвлөл шийдвэрлэдэг бололтой. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хэвлэх мөнгийг юунд зарцуулах эсэх нь бас л эргэлзээтэй.
Ямар ч гэсэн их хэмжээний мөнгө хэвлэх сураг гарчээ. Энэ нь мөнгөний бодлогыг УИХ-ын 76 гишүүн хэлэлцэхээр болсон үетэй давхцав. Мэдээж валют өсөж, үнэ тогтворжуулах нэрээр тараасан мөнгө үр дүнгээ өгөөгүйг ард иргэд мэдэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан гээд олон асуудал УИХ-ын гишүүдийг зовоож байгаа. Ийм үед мөнгөний бодлогыг хэлэлцэхээр болсон нь олон хүний анхаарлын төвд байна. Энэ их хэмжээний мөнгийг юунд ашиглах гэж байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.

Б. Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих