ХААИС-ийн экс захирал Б.Бямбааг шүүх хурал эхэллээ

byambaa

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал асан Б.Бямбаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэх хэргийг шүүх хурал өнөөдөр эхэллээ.  Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж байгаа юм.

Б.Бямбааг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас хувийн компанид өгч, ямар ч тендергүй барилга бариулан сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгасан.

Энэхүү хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Б.Бямбааг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр тун удалгүй батлан даалтад гаргасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих