Гэрт байхад хамгийн ашигтай ургамлууд

qybtxa2xЧухам ямар цэцэг хүний биед илүү ашиг тустай вэ? Америкийн эрдэмтэд тусгай судалгаа явуулсны үр дүнд орон гэрийн уур амьсгалыг эрүүлжүүлдэг ердөө дөрөвхөн ургамал байдаг хэмээсэн байна. Тухайлбал:

Ороонго өвс
Энэ ургамал нь нүүрсхүчлийн хий залгидгаараа тасалгааны ургамал дотроос алдартайд тооцогддог. Ороонго өвс нь агаараас хүнд металлын давс, токсин (хорт бодисууд) болон формальдегидыг сорон авдаг байна. Ялангуяа олон давхар байрны нэг, хоёрдугаар шат, хагас подволын тасалгаанд амьдарч байгаа хүмүүс энэ ургамлыг сонгох нь ашигтай.

Хулсан дал мод
Хулсан дал мод нь агаарыг маш сайн цэвэршүүлдэг. Энэ ургамал нь арчилгаа нэг их шаарддаггүй энгийн ургамал юм. Өдөрт нартай газар хэдэн цаг тавихад л өөрт хэрэгтэй зүйлээ нөхөн авдаг гэхэд болно. Ойр ойрхон услах ч хэрэггүй. Агаарыг хорт бодисоос маш сайн цэвэршүүлдэг. Компьютерийн дэргэд байнга тавибал цахилгаан соронзонгийн цацрагийн хорыг өөртөө шингээн авдаг.

Удамбор цэцэг
Энэ цэцэг нь агаарыг гайхамшигтай сайн цэвэрлэж ариусгадаг. Харшилтай хүнд ч ямар нэг гаж нөлөөгүй. Иймд энэ цэцгийг хүүхдийн өрөөнд ч тавьж болно. Удамбор цэцэгнээс ялгарах биологийн идэвхт бодис нь нойрыг маш сайн хүргэдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Иймд энэ цэцгийг унтлагын өрөөндөө ч тавьсан болно.

“Леди” дал мод
Энэхүү ургамал нь агаарыг хорт хольцоос цэвэрлэх төдийгүй чухал менирал эрдэс давсаар сайтар хангадаг. Эдгээр нь хүний амьсгалын системд тааламжтай нөлөөлдөг ажээ. Хэрэв танай гэр бүлийнхний хэн нэг нь уушигны өвчтэй, эсвэл зүрхний янз бүрийн өвчтэй, мөн астматай бол энэ ургамлыг гэртээ байнга байлгах хэрэгтэй. Энэ ургамал нь мэдрэлийг маш сайн тайвшруулдаг. Мэргэжилтнүүд энэ ургамлыг хэвтэж амрах дуртай газраа байрлуулахыг зөвлөдөг.


URL:

Сэтгэгдэл бичих