Морин шоргоолжууд 65 мянган юаниар найрлажээ

201111020757121

Хятад хүмүүс гэртээ мөнгөө хадгалах нь түгээмэл үзэгдэл гэнэ. Түүний нэг жишээ бол мөнгөө гэрийнхээ бичгийн ширээний модон хайрцагт хадгалж байсан Өмнөд Хятадын тэтгэврийн насны нэгэн эмэгтэй гэрт нь үржиж үүрлэсэн морин шоргоолжны балгаар 65 мянга орчим юанийг (11 мянган доллар) алдсан байна. Сул цалинтны хэлснээр 400 мянган юанийг бараг хагас жилийн өмнө төрөл төрөгсдөөсөө аваад цаасанд ороож, ширээндээ хийсэн аж.

Хожим морин шоргоолжуудыг ширээн дотор үүрлэснийг хараад, мөнгөө алдсанаа ойлгожээ. Юу гэвэл морин шоргоолж мод, цаас идэх дуртай. Олонх дэвсгэртийг мэрж цоолсон байв. Сул цалинтан банканд хандаж, урагдсан дэвсгэртүүдээ солихыг оролдсон боловч банкны ажилтнууд дэвсгэртийн тэн хагас нь үлдсэн болон дугаар нь тод харагдаж байгаа 335 мянга рчим юанийг л  сольсон байна. Сул цалинтан ямар учраас мөнгөө банканд хадгалаагүйгээ тайлбарлаж мэдүүлээгүй аж.

 mnb.mn


URL:

Сэтгэгдэл бичих