Тєрийн єндєрлєгvvдийн саалийн vнээ боомоор vхжээ

Тєрийн гурван єндєрлєгийн цайны сvvг нийлvvлдэг vхэр сvрэгт боом євчин гарч, нэг нь vхжээ. Нийтдээ 19 vхэр байдгаас нэг нь энэ сарын 12-нд vхсэн байна. Энэ тухай холбогдох байгууллага болох НМХГ, ОБЕГ, Нийслэлийн мал эмнэлгийн газраас тодруулахад, “Тийм юм болсон юм уу. Бид мэдээгvй шvv дээ. Гарсан бол бидэнд л мэдэгдэх ёстой. Тийм юм болоогvй байх” хэмээн хэнэг ч vгvй хариулав. Харин Мал, эмнэлэг, vржлийн газрын дарга П.Дамдиндорж боом євчин гарсныг баталлаа. Тvvнээс дараахь зvйлийг тодруулсан юм.

-Тєрийн гурван єндєрлєгийн цагаан идээг нийлvvлдэг байсан vхэр сvрэгт боом євчин гарсан байна. Хэчнээн vхэр євчилсєн юм бэ?
-Уржигдар /энэ сарын 12/ нэг vхэр vхсэн юм. Тvvнээс дээж авч шинжлэхэд боом болох нь тогтоогдсон.
-Яг хэчнээн vхэр байдаг юм бол. Нэг л vхэр євчилсєн хэрэг vv?
-Нийтдээ 18 vхэр байсан.
-Уг євчнийг даамжруулахгvй байх талаас нь ямар арга хэмжээ авч байна вэ?
-Vхсэн vхрийг газар булж устгасан. Мєн ойр орчимд нь ариутгал хийж, vлдсэн vхэрт боомын эсрэг вакцин хийсэн гэв.
Ямартай ч, тєрийн тусгай хамгаалалттай газар боом євчин гарсан гэдгийг албаны эх сурвалж баталлаа. Харин хаанаасаа хаалгач нь гэгчээр дээдчvvл нь мэдэж байхад доодчуул нь vvнийг нууцалж байгаа бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих