Оюүтолгойгоос халагдагсад гурван сарын дундаж цалин авна

ОюутолгойОюутолгой нь Монгол Улсын болон олон улсын мэргэжилтнүүдийн хамтын хүчээр боссон төсөл гэгддэг. Урт хугацаанд монгол ажилтнуудынхаа тоог улам нэмэгдүүлж цаашид уурхайг авч явах монгол ажиллагсдыг бэлдэнэ гэдгээ удаа дараа онцолж байсан билээ. Өнгөрсөн оны байдлаар ажил үүргээ гүйцэтгэж буй нийт ажиллагсдын 90-ээд хувийг монгол ажилчид эзэлж байжээ. Энэ оны тавдугаар сараас Оюутолгой компани 300 ажилтнаа нэг өдөр гэнэт халсан нь нийгэмд цочроо өгсөн. Тус компанийн удирдлага цомхтгол хийсэн энэ шалтгаанаа төслийг урагшлуулахад монголын талаас шаардлагатай алхмуудыг хийхийг сануулж байгаа хэрэг гэж тайлбарласан.

Одоо халагдагсдийг долдугаар сарын 14 ныг хүртэл үндсэн ажилтнаар тооцон цалинг нь өгөх гэнэ. Харин гэнэт халагдсаны гурван сарын мөнгийг нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр дундаж цалингийн 40 хувиар тооцон олгохоор болжээ. Халагдсан нэг ажилтан дунджаар гурван сая төгрөг авах төлөвтөй байгаа аж. Цаашид цомхтгол хийгдэхгүй гэх баталгаа байхгүй гэж нэг хэсэг нь үзэж байна.

 

 

Н.ЛХАГВА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих