Эрхэм уяач “Макс”-ын Д.Ганбаатар эхнэрээ халамжлаад завгүй…

“Монголын оюутан мисс-2001”, Монголын сайхан бүсгүй-2002” улсын уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлттэй Д.Уянгалянхуаг сайн нөхрийн буянг эдэлж яваа азтай бүсгүй гэж бусад миссүүд нь тодорхойлдог. Монголдоо л дээгүүрт ордог толгой баячуудын нэг болох “Макс” Д.Ганбаатарын гэргий болж, тогтвортой амьдралыг туулж яваа болохоор ийнхүү тодорхойлох нь арга ч үгүй биз. Олны овоо хараанд үргэлж л өртөж байдаг хосууд маань ёстой л нэг нэгнийгээ олсон сайхан гэр бүл. Тэд одоо гурван хөөрхөн охинтой. Харин мисс бүсгүй маань дөрөвдэх хүүхдээ тээж яваа юм билээ. Тэд одоо төрөх хүүхдээ хүү байна гэдэгт тун ч итгэлтэй байгаа гэсэн. Жил бүрийн наадамаар Д.Ганбаатарын уяан дээр очсон хүн болгон л хосууыг ёстой л хаан, хатан шиг харагдаж байна даа гэж ам уралдуулдаг. Цуутай суутай уяачын биетэй зүстэй гэргий олон жилийн дараа дөрөвдэх хүүхдээ төрүүлэх гэж байгаа төдийгүй хүүтэй болохыг тэсэн ядан хүлээж байгаа болохоор эрхэм Д.Ганбаатар ч эхнэрээ халамжлаад завгүй байгаа гэнэ лээ.

Н.Хувьзаяа


URL:

Сэтгэгдэл бичих