ОРОС АХЫН МААНЬ ЗАН ХУВИРСАН НЬ

СССРДэлхийн бөмбөрцгийг 16 улсынхаа далбаагаар хүрээлэн ороосон маягтай сүлд батлаж “Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс” СССР гэж дэлхийд нэрээ зарласан манай хөрш хойд талд маань мандаж бүх дэлхийг хувьсгалжуулж хойноосоо дагуулан социализм коммунизмд оруулахыг 20-р зууны 17 оноос эхлэн голдуу улс төрийн арга хэрэглэн олон үндэстнийхээ хүч чармайлтын төвлөрүүлж хамгийн түрүүнд Монгол улсыг маань “дагуулаа” болгож билээ. Тэгтэл усл төрийн аргаар биш дайны аргаар дэлхийг нэгтгэн тэргүүлэхийг мөрөөдсөн өрслөгдөгч өнөөх “орон бүхний пролетари нар нэгдэхтүн!” гэсэн уриа анх цууриатуулсан Рейн мөрний эрэг дээрээс зүүн зүг хараагаа чиглүүлэн бараг бүх Европыг нэгтгэн бие даасан улсуудыг нь дараа дараагаар нь эзлэн авч орос улсын   баруун хилд тулж очсон байдаг.

Тийнхүү дэлхийн 2-р дайн эхэлж 5 жил үргэлжилэн эцэст нь “дайны” аргаар дэлхийн эзэн болох мөрөөдлийн эзэн ялагдан төгссөний дараа дайныг эсэргүүцэх сэтгэлгээ хүн төрөлхтний ялангуяа дайны хөлд нэрвэгдсэн орнуудын ард түмэнд буй болж билээ. Нэгэн том таван хошууг хагас тойрсон тавын таван хошуутай далбаа бүхий Бүгд найрамдах хятад ард улсын энэ бэлэгдэл дэлхийн бөмбөрцөгийг 16 улсынхаа далбаагаар хүрээлүүлсэн Зөвлөлт социалист орос улсын анхны далбаа, сүлд тэмдэгтэй цаад санаагаараа ижил харагддаг. Таван үндэстний нэгдлийн бэлэгдэл гэх боловч таван тив гэж бас цаан нь тавын тоотой орчин бий билээ. Социализм коммунизмыг зорьсон үзэл санаагаар анх мандсан Зөвлөлт орос улс 30 жилийн дараагаар мөн ийнхүү үзэл санаагаар сэргэн мандсан Хятад ард улс хоёрын удирдлагын үзэл санаа 20-иод жилийн дараа таарамжгүй бол зөрөлдсөн бөгөөд хоёр сэлэм нь монгол дээр гялтгалзан зөрөлдөж эхэлсэн үед монголчууд их ахаа гуйж тэд ч бас дотроо бодолтой, дороо суурьтай хөдөлж манай улсын өмнөд хил хавьцаа цэргийн хүс, зэвсгийн агуулахаа байрлуулсан билээ.

Гэтэл орос их ах нар маань санаа гэнэт хувирч шинэчлэл өөрчлөлтийн зам сонгож хятад ах нар ч мөн л өөрөөр бодож өөрөөр үйлдэх болов. Түүний үр дүнд өмнөх түүхээ мэдээлэл төдий аргаар мэдэх болсон шинэ үе тайзнаа гарч хорвоогийн явдал эргэж хургах замдаа орж билээ. Монголчууд бид ч ах нараа дууриан “шинэчлэл” хийхээр хөдөлцгөөсөн юм.

1990 оны 10-р сарын 25-нд СЭВ гэдэг эдийн засгийн харилцан туслах зөвлөл тарав. “Зэв байгаа цагт та нарын хэрэгцээг хангах тул хүнд үйлдвэр мэтээр хөөцөлдөх нь ашиггүй гэж зөвлөгчдийн үг талаар болов. Ингээд 1990 оны 12 сарын 25-нд Зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж монголын экспортын зарим бараанд 1500 хувийн гаалийн татвар ноогдуулах шийдвэр гаргаж, бартераа хаав. удалгүй экспортыг хаахдаа монголын мал халдварт өвчтэй гэдэг яриа гаргасан бөгөөд тэрний өмнөхөн Тува эрээн цавын чиглэлээр хойноос өвчтэй мал нэг л мэдсэн ороод ирчихсэн байлаа. Гэвч монголчууд тэр өвчнийг дарах чадвараа алдаагүй байсан юм. 1990 оны 8 сараас монгол нийлүүлэх шатахуунаа эрс багасгаж жилд 34000 мянган тонныг нийлүүлдгээ ердөө 17000 мянга болгоод дараа жилийн зун хүртэл үргэлжүүлсэн билээ.

Манайд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бейкер анх айлчилж бид 3 дахь хөрштэй болох тухайд ярьж эхэлсний дараа дээрх хязгаарлалтаа хойд ах маань өөрчилсөн юм. Хойд ахын маань “сэтгэл хөрч” эхлэхэд нь монголчууд өмнөд ахдаа хандахаас өөр аргагүй болж хятадын 23 компанитай худалдаа хийх зөвшөөрөл олгосон.

Гэвч 1991 оны эхнээс хятадын 19 компани монголтой худалдаа хийдэг удирдлага өөрчлөгдөж байдал хүндэрсэн. Тэгэхээр нь “амьд хүн аргатай” гэдгийгхэрэглэж ганзагын наймаачдаа Эрээн лүү чөлөөтэй илгээсэн. Ганзагачид маань гадаад худалдааны төлөөлөгчид шиг ажиллаж хүн дараа гачигдлаас хамгаалж дөнгөв. Монголчууд 2 тонн алтаа Лондонд борлуулсан чинь /тэр ч яриа хөөрөө ихтэй байсан юм/ дэлхийн банк, олон улсын валютын санд тоогдон, хэрвээ Орос, Хятадынханд өгсөн бол хэн ч нэг их тоож анзаарахгүй байв. 1991 оны зун Лондонд унци нь 343 ам.доллараар зарахаар гаргасан алтныхаа үнэ 359 ам.доллараар засгийн газар төвсийнхөө цоорхойг нөхсөн.

Гэвч 1994 онд экспорт маань урдах жилээсээ 15,3 хувь импорт 42 хувиар буурч үнийн өсөлт 1992 оныхтой харьцуулахад 470 хувь мөнгөний өсөлт 889 хувь болов. 1992 оны эцэст банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 19,2 тэрбум байсан 1994 оны төгсгөлд 54,4 тэрбумД хүрсэн лангуун дээр давс архи хоёр л үлдсэн. Гэвч “хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэцгээн сууж байлаа. Хойд ахын маань цэргийн анги 1966-1990 он хүртэл 24 жил байрлахдаа төгрөгөөр худалдаа хийж олсон мөнгөө банкинд өгдөгүй өөрснөө хадгалдаг байсан. Тэр мөнгө тэдний гар дээр 400 саяар эргэлдэж байсан түүх бий. Цэргийн анги буцахдаа тэр их мөнгөөрөө их хэмжээний хүнсний зүйл худалдан авч гарсан нь лангууг хоосолж өгсөн хэрэг. Москвагаас ярьж байна гэж дөч гаруй жил монгол руу монгол хэлээр явуулдаг байсан радио нэвтрүүлгээ орос ах хаав.

Их ахын маань зан хувирч эхэлсний хамгийн түрүүчийн баримт амьдрал ахуйн хэрэг явдалд ийнхүү тусч байсныг тэр үеийн хэвлэл удирдлагуудын итгэл сэлтэд удрсанаар авав. Гэхдээ орос их ах нарын зан хувирлын дээд үзүүлэлт тээгч нь Михайл Горбачев буву барууныхан Горби гэж нэрлэсэн тэр удирдагч нь юм. Тэрбээр ЗХУКН-д элсч коммунист гэж өөрийгөө өргөж улмаар Оросын холбооны томоохон мужийн коммунист намын удирдагчаар сонгогдож, цөөнгүй жил ажилласан хүн бөгөөд манай улсад хоёр ч удаа айлчилж манай МАХН-ын Их хурлын зочноор оролцож үг хэлж эхнийх дээрээ Юмжаагийн Цэдэнбал даргыг өндөрт өргөмжлөн магтаж байсан хүн билээ.

Манай улсад зочлох үедээ Азид анх байгуулагдсан Лениний музейг маань үзээд хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичихдээ “Марксизм Ленинизм социализмы Азид сурталчилахад найдвартай төв болжээ” гэж үлдээсэн байна. Тэр цагаас хойш нэг их олон жил өнгөрөөгүй явтал манай намын удирдагч Ю.Цэдэнбалыг унагах олон жилийн оролдлогоо хэрэгжүүлсний дараа манай намын шинэ удирдлагуудыг Москвад хүлээн авахдаа “Би коммунист байгаагүй” гэж тэр хэлсэн нь гайхаж төрүүлсэн үг байв. Гэтэл тэрнээс ч илүү гайхмаар үгийн Берлинд Горбачев хэлсэн нь бүх дэлхийн сонин хэвлэлд манайд ч мөн даил том үсгэзр хэвлэгдсэн юм. “Коммунизмыг устгах нь миний амьдралын зорлиго байлаа” гэж мэдэгдсэн байдаг. “Би европт коммунизмыг устгаж чадсан юм. Азид устгах хэрэгтэй байгаа” гэжээ.

Ийм хүнийг гишүүнээ болгоод удаа дараа дэвшүүлэн эцэст нь тэргүүнээ болгон “толгой дээрээ залсан” оросын коммунист нам ч гайхмаар харагдах болсон билээ. “Азид коммунизмыг устгахад нь” горбачевт тээр саад болсон улс ба түүний удирдагч нь Ази тив рүү орохд нь босго болон тээртэй байсан биз ээ. Тэгээд л маршал Ю.Цэдэлбал гэдэг нэгэн “архаг коммунист”-ыг ухаанаар нь биш эрүүл мэндээр нь дамжуулан “номхруулж” хүргэний нь хувьд өөрийн улсдаа аваачиж “хөл хорьж” байсаар нэг их удалгүй төрөл арилжихад хүргэсэн. Тэрэн шиг “Европт коммунизмыг устгахад” нь хамгийн том “тээр болж” байсан гэгдэх Эрих Хонекерийг, жил хүрэхгүй хугацааны өмнө /1989 он/ улс төрийн яргаллаа илэрхийлэн эхнэрийнхээ нүдэн дээр тас тэврэн үнсэж байсан тэрхүү Хоони найзыгаа Орост орогнох ч зөвшөөрөл өгөлгүй байсаар тэр нь зайлуул буцаж очоод өнөөх айхтар Моабитын шоронд хаягдсан байдаг.

“Европ, Азид коммунизмыг устгана” гэсэн үг нь ч алдаатай худал үг байлаа. Учир нь энэ хоёр тивийн алинд нь ч “коммунизм байгуулчихсан” улс орон байсангүй. Байгуулахыг үхэн хатан уриалж “арьсаа ханзартал” зүтгэсээр байсан Зөвлөлт холбоот улс ч өөрөө тэр “коммунизмаа” жинхэнэ ёсоор нь байгуулж чадаагүй.

 

 

 

зохиолч
Л.ТҮДЭВ


URL:

Нэр: blackhat seo links Огноо: 7 November 2019

we came across a cool website that you simply may appreciate. Take a look should you want

Нэр: buy pbn links and facebook usa likes Огноо: 8 November 2019

one of our visitors lately recommended the following website

Нэр: Body Огноо: 8 November 2019

we like to honor many other internet web pages on the internet, even though they aren

Нэр: garden seeds Огноо: 8 November 2019

that is the end of this report. Right here you

Нэр: rotating rabbit sex toy Огноо: 9 November 2019

check below, are some totally unrelated internet websites to ours, on the other hand, they may be most trustworthy sources that we use

Нэр: american express johannesburg Огноо: 10 November 2019

The information mentioned within the article are some of the best accessible

Нэр: 더킹카지노 Огноо: 12 November 2019

just beneath, are quite a few totally not connected web sites to ours, nonetheless, they are certainly really worth going over

Нэр: Keto Огноо: 12 November 2019

Sites of interest we have a link to

Нэр: 예스카지노 Огноо: 12 November 2019

check below, are some totally unrelated internet sites to ours, even so, they’re most trustworthy sources that we use

Нэр: stroker toy Огноо: 12 November 2019

here are some hyperlinks to sites that we link to for the reason that we think they’re worth visiting

Нэр: VIAGRA Огноо: 13 November 2019

one of our visitors not too long ago advised the following website

Нэр: web designing Огноо: 13 November 2019

we prefer to honor numerous other net web pages on the net, even when they aren

Нэр: TSUE Огноо: 15 November 2019

the time to read or take a look at the material or web pages we’ve linked to beneath the

Нэр: zwrot prowizji Огноо: 15 November 2019

below you

Нэр: porn Огноо: 16 November 2019

the time to study or go to the content or sites we have linked to below the

Нэр: https://www.behance.net/jeroldwild2 Огноо: 18 November 2019

Here are several of the web pages we advocate for our visitors

Нэр: bestbuy coupon Огноо: 18 November 2019

below you will come across the link to some websites that we consider you’ll want to visit

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.