Согтуугаар автомашин жолоодсоноос хүний аминд хүрчээ

цагдааСогтуугаар машин жолоодож, автомашины норм хэтрүүлэн зорчигч тээвэрлэж явснаас осол гаргасан жолооч О-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Уг хэрэг Баянзүрх дүүргийн VIII хороонд гарсан ба жолооч Э.Оргил нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Х.Верна” маркийн 25-51 УНВ дугаарын автомашин жолоодож, автомашиныхаа дүрэмд зааснаас илүү олон хүн тээвэрлэж явахдаа осол гаргажээ.

Ослын улмаас зорчигч Т.Байгалмаагийн амь насыг хохироосон болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих