АВЛИГАТАЙ НЭР ХОЛБОГДСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ӨРШӨӨХГҮЙ

59138_115030Шаньси мужийн амбан захирагчийн орлогч Ду Шаньсюэ болон Бүс нутгийн Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч Л ин Чжэнцэ нарыг төрийн албаны сахилга алдсан хэргээр албан тушаалаас нь буулгажээ. Улмаар тэднийг ойрын хугацаанд намаас хөөх шийдвэр гаргах төдийгүй шүүхэд шилжүүлэх бололтой. Энэ нь Хятадад сүүлийн үед тун эрчимтэй явагдаж байгаа төрийн өндөр албаныхны дунд хэрэгжүүлж буй авлигын эсрэг кампанит ажилтай холбоотой гэнэ.

Өөрөөр хэлбэл, тэднийг Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хорооны экс дарга, Хөгжил шинэтгэлийн улсын хорооны орлогч нартай холбоотой авлигын хэрэгт хамаатай гэж үзсэн байх магадлалтай аж.

Үүнээс өмнө мөн л авлигатай нэр холбогдож намын сахилга алдсан хэргийн улмаас Сычуан мужийн намын дарга албан тушаалаасаа буусан. Өнгөрсөн оны долдугаар сард Төмөр замын сайд асан Лю Чжицзюнийг авлигын хэрэгг буруутган цаазаар авах ял оноосон зэргээр төрийн өндөр албаныхны дунд авлигатай холбогдсон хэнийг ч өршөөхгүй гэдгийг тус улс дэлхий нийтэд зарлаад буй юм.

 

Г.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих