БНАСАУ Японд эсэргүүцэл илэрхийлэв

b85fc61d18d59777big Солонгосын төв мэдээлэх агентлаг 23-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, Япон “Коногийн яриа”-г боловсруулсан явцад шалгалт хийсэн тухай тайлан гаргасан нь түүхийг үгүйсгэж байгаа хэрэг. Олон улсад өөрийгөө ганцаардуулж, улс төрийн талаар ялагдах нь лавтай гэжээ.

“Үгүйсгэлээ гээд түүх өөрчлөгдөхгүй” гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэлд, Япон олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг бодолцож, “Коногийн яриа”-г албан ёсоор үгүйсгэсэнгүй. Сүүлийн үед шалгалтын тайлан гэгчийг гаргасан нь Японы түүхийн буруу үзлийг харууллаа гэжээ.

Тус өгүүлэлд, Япон албадах, хуурах зэрэг аргаар 200 мянган солонгос эмэгтэй болон олон улсын эмэгтэйчүүдийг бэлгийн боол болгож байсан юм. Ноцтой асуудал нь гэвэл түүнд засгийн газар нь оролцож, цэрэг армиа зохион байгуулж хэрэгжүүлсэн явдал юм. Энэ бол хүн төрөлхтний эсрэг байж болшгүй онц ноцтой гэмт хэрэг мөн. Япон улс хичнээн үгүйсгэлээ гээд өнгөрсөн түүх өөрчлөгдөхгүй. Япон цаг үеэ зөв мэдэрч, “Коногийн яриа”-г өөрчилж үгүйсгэх үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой гэжээ.

“Коногийн яриа” бол 1993 онд тухайн үеийн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Коно Юхей “Бэлгийн боолчлол”-ын асуудлаар шалгалт хийсний дүнд хэлсэн үг юм. Солонгосын хойг, Хятад зэрэг газарт “Бэлгийн боолын үйлчилгээний газар” байгуулахад Японы арми шууд оролцсон бөгөөд нутгийн эмэгтэйчүүдийг албадан “бэлгийн боол” болгосноо хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан билээ.
\Сарантуяа орчуулав.\china radio


URL:

Сэтгэгдэл бичих