“Эзэн-100″ хоногийг 1000 болгохоо мэдэлгүй дээ

olloo_mn_1402362718_banЗасаг гэж нэг юм байх ёстой. Аймаар их ажил хийгээд л нүүрс түлээ, мах шөлийг нь хүртэл ард иргэддээ техөөрч хүргэж нөөцөлж өгөөд байх нь ямар засгийн зан юм бол бүү мэд. Манайхан бол ийм нөхдүүдийг толгой дээрээ гаргаж ирэхээрээ ажил хийж байна, гээд л “дахиад идэе” гэдэг шиг дахиад нэг сонгож идэх боломжийг нь олгодог сайхан уламжлалтай билээ.

Сүүлийн үед спортын нэр дартай тамирчид лапша гоймонгийн рекламд тоглохдоо ичингүйрэн, панаал царайлж байгаад “дахиад идье” гээд аваад хаяж байв.  Энэ бол нэр алдартай хүнээр үндэсний үйлдвэрлэл тохиролцоод реклам хийлгэсэн байгаа нь. Үүний буруу гэж байхгүй л дээ.

 Харин манай төр засаг хэнээс ч ичихгүй “дахиад идье” гэж дайраад байх юм. Үндэсний аудитын газрын дарга н.Зангад төрийн байгууллагуудад оруулсан аудитын шалгалтын баримтыг ёстой хоолой мэдэн “дуулж” өгөв.

Үүнээс ганцхан зүйлийг харж бопохоор байна. Энэ төр засгийн толгойд гарсан нөхдүүд чинь идэхээс өөр юм хийгээгүй юм байна. Юуных нь дэд хөтөлбөрүүд байх билээ. Энэ дэд хөтөлбөрүүд бол бүгдээрээ төсвийн хөрөнгийг идэх хужаа аргууд аж.

 Махны үнийг тогтоон барих дэд хөтөлбөр хаана байна вэ? Харин махны үнэ тэнгэр хавьцаа очих аястай. Бензин шатахууны үнийг барих дэд хөтөлбөр. Бензиний үнийг тогтоочихвол юмны үнэ өсдөггүй хэмээх онолыг Шинэчлэлийн засгийн газар гаргаж ирсэн. За яахав. Бензин шатахууны үнэ тогтвортой байна аа, Гэхдээ яагаад юмны үнэ өглөө болгон ядахдаа 50-100 төгрөгөөр нэмэгдээд байгаа нь сонин.

Төр засгийнхны идэж уусан хэрэг өглөө  болгон хувийн хэвшлийнхний уур бухимдлыг төрүүлдгээс тэд барааныхаа үнийг нэмээд байна уу. Дотооддоо үйлдвэрлэдэг адгийн муухай архи, тамхи, пивоны үнэ хүртэл дээшээ яваад байх. Талх тариа бол бүр дураараа л болж байгаа юм.

Аудитийн шалгалтын дүнгээр машин тэрэг унах эрхгүй нэг муу 222 хурган дарганцар төрийн мөнгөөр хамгийн үнэтэй машиныг авч унаад дураараа дургисан байна. Мэдээж зах зээлийн ханшаас хамаагүй дээгүүр авсан нь тодорхой. Ингэж мөнгө идэх ухаантнууд л төр лүү зүтгэдэг юм.

 Тэдний харгайгаар төрд толгой, гар хөлөө шургуулж амжаагүй хувийн хэвшлийнхэн бараа материалынхаа үнийг нэмж ард иргэдийн нуруун дээр зохиомол ачаа үүрүүлж байна. Шатахууны үнэ буураагүй гэж хэчнээн орилоод бас нэмэргүй бололтой. Улсын нөөцийн шатахууныг хэн нэгэн этгээд ховх сорсон байжээ. Энэ аваргуудад чинь идэхгүй уухгүй юм гэж алга.

Улсынхаа нөөцийн шатахууныг хүртэл уучихаад “дахиад идье” л гээд байх юм. Бүх ажил нь зуун задгай. Гудамж төслийн 46,6 тэрбумыг яаж зарснаа мэддэггүй, Эдийн засгийн яам байна гэнэ. Төсвийн зээлээр хийгдэх 21,5 тэрбум төгрөгийнхөө задаргааг ЭМ-ийн яам нь хийж өгөөгүй өдий хүрсэн. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга нь сайддаатунирхаад хамаг ажлаа хаяж гэртээ хэд хоног хэвтсэнээс энэ асуудал үүсчээ. Үүнээс ард иргэдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай өчнөөн ажлууд хаягдсан байна.

Төсвийн зээлээр хийгдэх ажлыг тоодоггүй байж мэдэх аж. Түүнээс идэх юм байхгүй учраас тэр. Харин бонд энэ бол өөр юм уу даа. Эцэстээ улсын өрийн хэмжээ 5,8 их наядаар нэмэгдэж дур мэдсэн нөхдүүдийн гарын үсгээр баталгаажсан 108 дансаар асар их хөрөнгө мөнгө урсчээ. Гарынхаа салаагаар мөнгө   хөрөнгийг   урсгахаар барахгүй хөлийнхөө тавхайгаар ч өшигчин цацаж байгаа нь нууц биш болж. Гэхдээ энэ зальт нөхдүүд унахгүй бололтой.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэж зальдаад УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж, хамаг хүмүүсийг найр наадам хэсүүлж, энэ зун ой тэмдэглэх 98 сум руу хэдэн зуун саяар мөнгө шидэж байна. Энэ нь манжийн бодлоготой төстэйгээс манийн бодлого биш. Эдийн Засгийг эрчимжүүлэхийн тулд урд хөршид дагаар орох, гадаадаас бохир мөнгөний урсгал суваг татах зэрэг ажлуудыг хийх гэж байна. Хийчих бололтой.

Улсаа зараад, бохир бизнес, мафийн барьцаанд ороод ч болов хэдэн төгрөг олох гэж байгаа ийм засаг бидний толгой дээр сууж байна. Эдийн засаг эрчимжүүлэх зуун хоногийг эх орноо зарсан бусдад найр тавьсан мөнгөөр 1000 хоног болгох арга саам хэрэглэнэ.

Ийм арга саамыг хэрэглэж 350 сая доллар Чалькогоос авсан МАН-ын засаг яаж дампуурсан билээ дээ. Гэхдээ МАН-ынхан бол ард иргэдийн нэг хэсэгт нь бүр эмзэг бүлгийнхэн, өндөр настнууддаа тэр мөнгийг тараачихсан юм. Өөрсдөө идээгүй юм. Харин Шинэчлэлийн  нэртэй “шимэгчдийн” Засгийн газар бол шимийг нь өөрсдөө шимэлдгийн ард иргэддээ өгөх зарлигтай мэт байна. Эд хэзээ ч цадахгүй нь. Дахиад идье гэж байна. Эд лапша цохихгүй хамгийн тансаг зүйлийг нь ард иргэдээсээ булааж иднэ. Тийм мөртлөө тэднээс өмхий өндөг харамлана. Тансаг юм идэж болохгүй гэж таваг шанагатай нь хүртэл ноцолдоно.

Эх сурвалж: Алаг ховоо


URL:

Сэтгэгдэл бичих