Нийт нутгаар аадар бороо 10 гаруй хоног үргэлжилэн орно

Баруун аймгуудын нутгаар 37-39 хэм хүрч хална. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар сайхан байж,нийслэлд гэхэд түр зуурын бороо орж,нар гарсан сайхан өдрүүд үргэлжилж байна. Тэгвэл ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо хуртай байна. Харин баруун аймгуудын нутгаар өдөртөө 37-39 хэмийн халуун болохнээ. Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо орж, нутгийн зүүн хагаст өдөртөө хурц нартай халуун байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг,зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Алтай,хангай уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус,өдөртөө 13-8 хэм бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 28-33 градус дулаан болно. Өнөөдөр буюу 6 сарын 17 ны өдөрт нийслэлд бороо орохгүй. Өдөртөө салхи өмнөөс секундэнд 7-12 шөнөдөө 16-18,өдөртөө 29-31 хэм дулаах байхнээ. 18,20 нд нутгийн баруун хагаст 19 нд ихэнх нутгаар, 21 нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай . Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд хангай,хөвсгөлийн уулархаг нугтаар шөнөдөө 5-10 градус,өдөртөө 13-18 градус, говийн бүсийн нутаг дорнод монголын тал нутгаар шөнөдөө 13-23 өдөртөө 31-36 бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм дулаан байна. Энэ зун өмнөх жилүүүдийг бодвол боро их орж нар хур тэгширсэн сайхан зун болно гэдгийг цаг уурчид хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих