Дээд шүүх Ц.Мөнхбаяр нарын ялыг хэвээр үлдээж холбооныхон 20 орчим жилийн ял үүрхээр боллоо

criot9pg2koq9fed8bgkasub2

     “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэн хоёр жилийн хорих ял тус тус оноогоод байсан бол Улсын дээд шүүхээс уг ялыг  хэвээр үлдээсэн байна.

 

Хэрэг явдлыг эргэн сануулахад “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын засгийн газраас УИХ-д өргөн бариад байсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэхийн эсэргүүцэн, Засгийн газрыг өргөн барьсан хуулийн төслөө 30 минутын дотор УИХ-аас татаж авах, өөрсдийн боловсруулсан Хуулийн хэрэгжилтийг хангах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 1 цагийн дотор батлахыг шаардсан.

 

Ингэхдээ тэд Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн учир баривчлагдан саатуулагдсан. Гэтэл энэ үеэр Централ тауэр болон Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гаднаас тэсэрч дэлбэрэх бодис олдсон нь Ц.Мөнхбаяр нарын үйл ажиллагаатай холбоотой болж таарсан.

 

Тиймээс тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутгасан юм.

 

Б.Баттулга
undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих