Бусдыг сонс

socializingТа хүмүүсийг хичнээн их сонсох тутам төдий чинээ хурдан ухаантай болно. Чи хүмүүсийг хичнээн их сонсох тутам хүмүүс чамайг төдий чинээ их хайрлаж, чиний хүсэн хүлээж байсан ярилцагч тань болно. Сонсож чаддаг хун ярьж чаддаг хүнийг бодвол үзэгч, сонсогчдын зайг илүү их ойртуулдаг. Яагаад гэвэл сайн сонсогч өөрийн нь хамгийн дуртай харилцан ярилцагчдаа сонсох бололцоо олгодог. Өөрөөр хэлвэл өөрөө өөрсдийгөө сонсох бололцоог хүмүүст олгодог.

Амьдралд хамгийн сайн сонсогч болох хүслээс өөр юу ч чамд их ашиг авчрахгүй

Гэхдээ сайн сонсогч болох тийм ч хялбархан зорилт биш гэдэг нь гарцаагүй. Энэ зорилтод хүрэхийн тулд дараах таван зүйлийг мөрдлөг болгоно.

1. Ярьж байгаа хүндээ анхааралтай хандаарай.
Хэрэв тантай ярилцагч өөрийг нь та сонсоосой гэдгийг танд мэдрүүлж чадахаар хүн байвал тэр хүн анхаарвал зохих хүний чинь нэг мөнөөсөө мөн гэсэн үг.

2. Ярилцагч хүнтэйгээ ойрхон байгаа бол түүнийг анхааралтай сонс.
Та түүний ярианаас нэг ч үг хоосон орхихыг хүсэхгүй байна гэсэн ойлголтыг түүнд төрүүлж өг.

З. Асуулт тавь.
Та түүнийг нухацтай сонсож байна гэдгийг ярьж байгаа хүнд мэдүүлэхийн тулд сонирхсон асуулт тавь.

4.Тэр хүнийхээ ярьж байгаа сэдвийг бүү өөрчил.
Та өөр шинэ сэдвээр ярихыг хичнээн их хүсч байгаа ч гэсэн цаад хүнээ ярьж дуусаагүй байхад түүнийг бүү шамдуул.

5. Хүнтэй ярилцаж байхдаа “Та”, “Таны” гэдэг үгийг үргэлж хэрэглэж бай.
Хэрэв та “Би”, “Надад хамааралтай”, “Минийх” гэж ярьвал нөгөө хүнийг сонсох ёстой байсан ч, анхаарлыг өөртөө татсанаар та сонсогч биш харин ярьж байгаа хүн болж хувирна.

Хүнд хэрхэн яаж эвлэгхэн нөлөөлөх вэ?
Та өөрийнхөө хүсч байгаагаар хийлгэхийн тулд нөгөө хүнээ албадах анхны алхам бол түүнд хэрэгтэй ямар нэгэн юмыг олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хүний уг зүйлийг хийх шалтгааныг мэдэх. Тухайн хүнд хэрхэн, яаж нөлөөлөхийг та мэдэж авбал тэр хүнийг уг зүйлээ хийхэд нь яаж шавдуулахаа та мэднэ. Хүн бүр өвөрмөц чанартай. Бидний сонирхол өөр өөр. Бид нэг зүйлийг янз бүрээр хардаг. Ийм учраас ямар ч тохиолдолд таны сонирхсон зүйлийг бусад хүн заавал сонирхоно. Таны хүсч тэмүүлсэн зүйлд бусад хүн мөн адил хүсч тэмүүлнэ гэж битгий бодоорой. Энэ бол том алдаа.

Ямар ч тохиолдолд таны сонирхсон зүйлийг бусад хүн заавал сонирхоно, таны хүсч тэмүүлсэн зүйлд бусад хүн мөн адил хүсч тэмүүлнэ гэж хэзээ ч битгий бодоорой. Энэ бол том алдаа.

Хүмүүсийн сонирхож байгаа тэр зүйлийг, тэд юуг хүсч, юунд тэмүүлж байгааг ол. Хэрэв та хүмүүс юу сонсохыг хүсч байгаа тухай тэдэнтэй ярих аваас, та тэдний сэтгэлийг уярааж чадна. Үүний дараа та тэднээс ямар зүйл хүссэнээ, өөртөө хэрэгтэй тэр зүйлээ тэд өөрсдөө олж авч чадах тухай маш энгийнээр тайлбарлах хэрэгтэй. Чухам үүнд л бусад хүмүүст нөлөөлөх нууц оршдог. Энэ бол та үгийн тусламжтайгаар зорилгодоо хүрч чадна гэсэн үг. Мэдээжээр эхлээд өөрийнхөө хувийн зорилгыг мэдэх хэрэгтэй. Энэ дүрмийг бодит амьдралдаа ашигла.

Та ямар нэгэн байгууллагыг эзэмшигч гэж үзье. Тэгвэл танд инженер хэрэгтэй боллоо. Өөр бусад нэлээд хэдэн компани өөрийн чинь нэгэн адил тэр инженерийг хайж байгааг та мэднэ. Дараах дүрмийг хэрэглэ. “Хүмүүс юу хүсч байгааг мэд”. Эхлээд та энэ инженерийн өрсөлдөж байгаа албан тушаал, бас тэр компанийг нь үнэлж, цэгнэх хэрэгтэй. Дараа нь ажилдаа татан оролцуулахын тулд бүх хүч чармайлтаа гарга. Хэрэв тэр хүнд хангалттай өндөр албан тушаал хэрэгтэйг олж мэдвэл, та өөрөө түүнд ийм албан тушаал амлаж чадна гэдэгтээ итгэ.

Юуны өмнө хувийн зорилгыг мэдэх хэрэгтэй
Хэрэв тэр зүгээр л тогтонги байдлаа хадгалахыг хүсч байгаа бол энэ тухай түүнтэй ярилц. Хэрэв тэр цаашид өсч хөгжих тулгуураа эхлэх гэж байгаа бол түүнтэй энэ талаар ярилцаж, санал солилц. Үүн>1й дараа нөгөө хүн маань чухам юу хүсч байгааг та мэдэх болно. Дараа нь та түүнд өөрийнхөө хүсэлтэй нийцэх алхам хийвэл зорилгодоо гарцаагүй хүрнэ гэдгийг мэдээлэх хэрэгтэй. Энэ дүрмийг арай өөр аргаар хэрэглэж болно. Үзээд алд. Одоо та өөрөө өөрийнхөө хүссэн ажлаа хайж байна гэж төсөөлье. Эхлээд уг ажлыг хийхэд ямар чадвар шаардагдах, ямар үүрэг, хариуцлага ногдохыг мэдэх хэрэгтэй.

Үүнийг мэдэж аваад ажил олгогч тэр хүнийг “Би энэ ажлыг чинь өлхөн хийж цадна” гэдэгтээ итгүүп, Хэрэв тухайн компанид үйлчлэгчтэйгээ утсаар харьцдаг хүн шаардлагатай бол үүнийг хийж чадна гэдгээ тэдэнд үзүүлж батлах хэрэгтэй. Ажил олгогч талд юу шаардлагатай байгааг та мэдэнгүүтээ тэр тал чухам юу сонсохыг хүсч байгаа тэр зүйлийг нь хэлж өг. Та маш их асуух, анхааралтай ажиглах, мэдээжээр цуцалтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг “Хүмүүсийн хүсч байгаа зүйлийг нь мэд” хэмээх энэ арга аяндаа танд хэлж өгнө.


URL:

Сэтгэгдэл бичих