“Нинжа” нар 5 тонн тэсрэх бодис хулгайлжээ

071df7019e7abe6cbig
Эрүүгийн цагдаагийн газар болон Дорноговь аймгийн цагдаа нар тус аймгийн гурван сумаас алдагдсан таван тонн тэсрэх бодисыг ашиглахаас нь өмнө илрүүлжээ.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Айл баян”-гийн нүүрсний уурхай, Айраг сумын жоншны уурхайд хадгалж байсан гурван тонн бодис, Даланжаргалан суманд нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компаниас хоёр тонн тэсрэх бодисыг нэр бүхий хүмүүс “нинжа” нарт зарж борлуулсан аж.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргүүд дээр шуурхай ажиллан, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Баянхонгор аймгийн харьяат гурван иргэн, Дорноговь аймгийн нэг залуу зохион байгуулалттайгаар үйлдсэн болохыг тогтоосон байна. Тэсрэх бодисын хулгайч болоод худалдан авагчид нь “нинжа” нар байжээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих