Швед: Скандинавын бахархал Tivoli Gröna Lund гэж энэ дээ…

Зун цаг, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой тэмдэглэгч миний бие нь амласан ёсоороо сонирхолтой, аялал амралтаа өнгөрүүлж ч болох хамгийн сайхан гэх газруудыг энэ улсын газар нутгаас “хайсаар л” байна. Ингээд энэ удаад хүүхэд залуус, за даа бараг бүх насныханы сонирхолыг татахуйц нэгэн алдартай паркийг товч танилцуулахаар бэлтгэлээ.

Шведийн Стокгольм хотын Djurgården арал дээр байрлах энэхүү томоохон зугаа цэнгэлийн цогцолбор нь 1883  оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт 15 акр газрыг эзэмшдэг. Парк нь нийтдээ 30 гаруй томоохон тоглоомтой гэхэд болно. 1880 онд Германы иргэн Jakob Schultheiss гэгч эр энэ газрыг түрээслэх зөвшөөрлийг авч 1883 онд анхны морин тойруулгыг ажиллуулж эхэлсэн байна. Ингээд түүнээс хойш 2001 он хүртэл герман эрийн үр удам зугаа цэнгэлийн паркаа ажиллуулсаар иржээ. Энэ паркийн барилгын ихэнх нь 19-р зуунаас хадгалагдан ирсэнээрээ онцлогтой юм байна лээ.

Энд тоглож наадахаас гадна дэлхийн хэмжээний алдартнуудын анхаарлыг татсан, томоохон тоглолтууд тасралтгүй болдогоороо онцлогтойн билээ. Гурван ч төрлийн тайзтай. Анх 1977, 1978 онд хоёр ч удаа тоглолтоо хийгээд байсан домогт Боб Marley 1980 онд 32,000 хүн цуглуулж чадсанаараа дээд амжилтын эзэнд тооцогддог гэсэн.  Мөн энд тоглож байсан алдартнууд гэвэл Tenacious D, The Hives, Louis Armstrong, Jimi Hendrix, Bob Marley, Paul McCartney, Sweet, LMFAO, Jussi Björling, Flo Rida, Damian Marley, Nas, ABBA, Lady Gaga, Bryan Adams, Alexander Rybak, Kiss, Alice Cooper гээд олныг дурьдаж болно.

Хүчтэй бас сул доройчуудад зориулсан тоглоом, сугалаат худалдаа, бүжиг, шоу, хүүхдийн наадам, тоглолт, гэр бүлд зориулсан үзвэр гээд энд ч бүх юм бий. Eclipse хэмээх дэлхийн хамгийн өндөр гинжит дүүжин 121 м өндөртэй. Ниснэ шүү дээ…

Ингээд парктай холбоотой хэдэн факт:

-2013 онд 1.500.380 зочид, жуулчдыг хүлээн авсан.

-40 гаруй тоглоом, 20 орчим түргэн хоолны бутик, зургаан томоохон зоогийн газартай.

-жилд галзуу хулганаар нь ойролцоогоор нэг сая орчим хүн тоглодог

-2013 онд л гэхэд 298.008 ш зайрмаг, 190.353 ш бургер, , 10.3 сая ширхэг чихэр, 63.043 тн рopcorn борлогджээ.

065 076 088 090 099 118 126 133 134 145 149 152 155 202 215 222 224 1024px-Djurg+Ñrden_February_2013aa 10423348_692124544157923_688483857_n 10510220_692066067497104_1999687029_n 10518953_692124540824590_580518091_n 10520461_692066087497102_1829139258_n 10521291_692124547491256_932876354_n Gr+¦na_Lund_Eclipse_2013


URL:

Сэтгэгдэл бичих