Хөлөө гэмтээсэн бүсгүйчүүд хамтдаа…

holgui2

Монголын рок попын эмэгтэй дуучид дундаас дайчин, гал цогтой гэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Урлагт өнгөрүүлсэн 30 жил” нэртэй тоглолтоо толилуулахаар тун завгүй байгаа. Уг тоглолт товлогдсон цагаасаа багагүй хугацаагаар хойшлогдож түүний фенүүдэд хүлээлт үүсгээд байгаа билээ.

Учир нь гавьяат дуучин маань хөлөө гэмтээж ГССҮТ-д яаралтай хүргүүлж, хагалгаанд хүртэл орсон юм. Тиймээс Т.Ариунаа тайзнаа дуулж эхэлснийхээ 30 жилийнхээ ойд зориулсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байсан ч ийн хойшлоод байгаа юм. Гэхдээ хөл нь сайн эдгэрээгүй байгаа ч гал цогтой эмэгтэй маань ажлаа хийж, телевизийн нэвтрүүлэгт оролцож яваа сурагтай.

Тэрээр “2-р суваг″ телевизийн Л.Мөнхбаясаглангийн нэвтрүүлэгт хөлөө шохойдуулсан таяг тулан уригдсан байна. Хамгийн сонирхолтой нь нэвтрүүлэгтээ урин оролцуулсан сэтгүүлч Л.Мөнхбаясаглан ч мөн хөлөө гэмтээсэн бололтой хөлөө шохойдуулсан таяг тулсан байдалтай хүлээн авчээ. Тэрээр нэг цаг үед, ижилхэн байдалтай байсан бүсгүйчүүд маань энэ мөчийг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй бололтой хамтдаа зургаа авахуулжээ. Ямартай ч хөлөө гэмтээсэн бүсгүчүүддээ хурдан эдгэхийг хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих