ӨВӨРМОНГОЛЫН ТЭРГҮҮН БАЯН ЖУРАМТЫН МОНГОЛ ДАХЬ БАЙР НЬ НУРЖ ЭХЭЛЖЭЭ…

10476112_675317575876673_3315201908237056564_nЖурамт гэгч Өвөрмонголын тэргүүн баян хэдэн жилийн өмнө гэнэт гарч ирээд л Монгол Улсын Ерөнхийлөгчид нисдэг тэргийг хоёр гурваар нь бэлэглээд л нүнжигтэй зан гаргаж байсанг санаж байна. Сүүлд сонсох нээ бэлэглэсэн нисдэг тэрэг эзэндээ ирэх нь байтугай ор сураггүй “дашин шог″ болсон тухай дуулдсан.

Ерөнхийлөгчтэй уулзаж шоудсанаасаа хойш ор сураггүй болсон Журамт агаа Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо “ХӨХ СҮЛД” компанийхаа тансаг харшийг сүндэрлүүлсэнг бид анзаараагүй байх. Тэрбумтаны Монгол дахь харш нь нурж эхэлж байхыг саяхан хажуугаар нь гарахдаа анзаарлаа.

Баруун солгойгүй цацдаг баян эрийн харш уг нь хотын өнгө үзэмжийг нэмж байх ёстой байтал гадна хананаасаа эхлэн хуурч ховхрон “балгас” болох шахсан байх юм. Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг тиймээс тэрбумтан Журамт болон Монгол талын захирал Үндэс нарыг таньж мэддэг хүмүүс нь “ХӨХ СҮЛД” компанийхаа байрыг засч торд гэж хэлээрэй. Санахгүй ч яваа юм билүү…

 10455765_675317789209985_8812020087125325152_n

.shuurhai.mn


URL:

Сэтгэгдэл бичих