Ерөнхий сайдын охины эсрэг мэдүүлэг өгч эхэлжээ

1397190590_f33b80626df65f9fbig“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон.

Хэдийгээр шүүгдэгчид давж заалдах шатанд гомдол гаргаад буй ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээрх найман хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн дахин шалгаж эхэлсэн байна. Эдгээр хүмүүсийн дотор Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа орж байгаа талаар эх сурвалжууд батлаж байгаа. Ерөнхий сайдын охин нь төрийн сангаар хийгдэх гүйлгээг нь дагнан хариуцаж компьтерт шивэх ажлыг хийдэг байсныг гэрчүүд батлаж байгаа гэнэ.

Тэр ч бүү хэл “Цэвэр агаар” сангийн хуульч Соёлмаа нь “Төрийн сан гурав, бүр дөрвөн талт гэрээ хийдэг, гэрээний эх хувь А.Саранзаяад байдаг учир нь тэр төрийн санд очиж гүйлгээ хийдэг байсан гэж” мэдүүлсэн байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн хэргийг түдгэлзүүлсэн байсныг Дүүргийн I прокурорын газраас сэргээн шалгах тогтоол гаргаснаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дахин шалгаж эхэлжээ. Прокурорын байгууллагын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр А.Саранзаяад холбогдох хэргийг сар орчмын өмнө сэргээн шалгах тогтоол гаргасан гэнэ.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.