Кёкүшюзан Батбаярын бага хүү хойд эхийн гар харж төрсөн ээжээ санан бэтгэрдэг сурагтай

Сүмогоос олсон алдар нэрээ улс төрд ашиглан УИХ-ын гишүүн гэж “төрөл арилжсан” Кёкүшюзан Батбаяр хувийн амьдралаа хүртэл орвонгоор нь өөрчлөөд авсан билээ. Хэдийгээр хүний хувийн амьдрал өөр бусдад түй ч хамаагүй боловч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, нэр төртэй хүн гэр бүлийн тогтворгүй, нялх балчир үрсээ өнчрүүлж орхиод өөр хүүхний өвөр рүү тэмүүлэх нь үртэй, өр зөөлөн хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхгүй байхын аргагүй билээ.

Тэр дундаа олон эртэй нэр холбогдсон дуучин хүүхнээр гэр бүлээ сольж, амьдралдаа амсаж үзээгүй аз жаргалаа олсон хэмээн гайхуулж явдаг гэх Батбаяр гишүүний нэр хүнд олны дунд, яг л Баясгалангийн нэр хүнд эрчүүдийн дунд унасантай адил хэмжээнд очжээ. Тэр ч бүү хэл, Батбаярын найз нөхөд түүний сонголтыг далдуур буруушааж ярьцгаадаг гэсэн. Өмнөх эхнэр нь даруухан, боловсролтой, чамгүй царайлаг эмэгтэй байсан болохоор найз нөхөд нь Баясгаланг түүнтэй жишээд жаахан голдог ажээ. Кёкүшюзан Батбаяр хууль ёсны эхнэр Буянбилэгээсээ салахдаа бага хүүгээ өөр дээрээ авсан бөгөөд хөөрхий нялх “амьтан” хойд эхийн гар харж, төрсөн ээжээ санан ихэд бэтгэрдэг сурагтай. Эцэгт нь эрхлэн нялхрах Баясгалан хүүг нь тийм ч сайхан харж хандаж, хайрлаж, эрхлүүлдэггүйг нь зарим хүн анзаараад амжжээ. Балчир хүү хайхрах ч хүнгүй, өдрийг ганцаардаж өнгөрөөдөг болохыг тэдний амьдралыг сайн мэдэх дотны нэг нь ам алдсан байна. Тэр ам султны ярьснаар бол дуучин хүүхний хайранд мансуурсан аав нь балчир үрийнхээ ганцаардсан, гундуу харцыг ч мэдрэх сөхөөгүй, шинэ амрагтайгаа амралт хэсэж хорвоогийн хоногуудыг өнгөрөөдөг бололтой. Хэн ч бодсон амьдралын эрээн барааныг ойлгохгүй бяцхан “амьтан”-д хичнээн сайн сайхан байлаа ч төрсөн эхийг яахан гүйцэх билээ.


URL:

Сэтгэгдэл бичих