БНАСАУ ойрын зайн хоёр нисдэг биет харвалаа гэв

32_e1920f343501939174624baead0e2eb323fd6f29.jpg.300x0_q85_crop_upscale7-р сарын 2-нд БНСУ-ын нэгдсэн штабын газар, мөн өдрийн үдээс өмнө БНАСАУ Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгист ойрын зайн хоёр нисдэг биет харвасан тухай мэдэгдлээ.

Юнхаб агентлаг мэдээлэхдээ, орон нутгийн цагаар 7-р сарын 2-ны үдээс өмнө 6 цаг 50 минутанд БНАСАУ Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгист ойрын зайн хоёр нисдэг биет харвав. Энэ нисдэг биетийн тусах зай бараг 180 км бөгөөд “KN-09″ гэдэг 300 мм-ийн диаметртай шинэ хэлбэрийн Пакетомёт байж болзошгүй хэмээн хамтарсан штабын мэргэжилтэн хэлэв гэжээ.

БНСУ-ын хэвлэлүүд, энэ онд БНАСАУ 12 дахь удаагаа нисдэг биет харваж буй нь энэ юм. Энэ оны 2-р сарын 21-нээс 3-р сарын 26 болтол, БНСАУ нийт 90 ширхэг ойрын болон дундын зайн нисдэг биет харвасан гэжээ.

Инчоны Азийн наадамын хугацаанд БНСУ болон Америк хамтарсан цэргийн сургуулилтаа түр зогсоох ёстой гэсэн БНАСАУ-ын шаардлага болон энэ сарын 4-нөөс хоёр Солонгос цэрэг дайны дайсагнах ажиллагааг бүх талаар зогсооно гэсэн санаачилгаасаа БНСУ 7-р сарын 1-нд татгалзсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих