Экс найз охиндоо баян болсоноо харагдуулах гэж 1000 тасалбар авчээ

10000Бээжин хотын иргэн Ван “Transformers” киноны мянган тасалбар худалдан авсан байна. Тэрээр энэ үйлдлээ интернэтэд тайлагнаж, өөрийнх нь бичсэн постыг хуваалцсан хүн бүрт тасалбарыг үнэгүй тараажээ. Ван 40 мянган доллар буюу 250 мянган юаниар тасалбар худалдан авч, бусдад буян үйлдсэн байна. Тэр энэхүү сайн дурын үйлсийг долоон жилийн өмнө өөрийг нь орхиж, Нанжинаас Бээжин рүү нүүсэн найз охиндоо зориулж хийжээ. Тухайн үед Ван найз охиндоо киноны тасалбар авч өгөх мөнгөгүй байсан гэнэ. Өөрийг нь хаясан найз охиндоо гомдсон Ван долоон жилийн турш уйгагүй хичээж, Шанхай хотод амжилттай бизнес эрхэлж байна.

 

 

эх сурвалж: mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих