ИНЕГ наадмаар эргүүл ажилуулна

Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны сахилга батыг сулруулахгүй байх үүднээс ИНЕГ-ын

 1

дарга тушаал гаргаж, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Ерөнхий эргүүл томилон ажиллуулахаар болжээ.Ерөнхий эргүүлийг 07 дугаар сарын 10-ны өглөөнөөс эхлэн 07 дугаар сарын 16-ны өглөө хүртэл ажиллуулах юм. ИНЕГ-ын харьяа алба, нэгжүүд нь хариуцлагатай эргүүл ажиллуулах ба ерөнхий эргүүлд удирдамжийн дагуу мэдээ, мэдээллийг тогтмол илтгэж ажиллах юм байна.
Ерөнхий эргүүл нь ИНЕГ, түүний харьяа алба салбар, орон нутгийн нисэх буудлуудын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын сахилга батад хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг ИНЕГ-ын дарга болон холбогдох удирдлагуудад цаг алдалгүй шуурхай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, рапортын дэвтэрт цаг хугацаа, хариуцсан эзэн, хэрэг зөрчил гарсан байгууллага, обьектийг тодорхой тэмдэглэнэ. Мөн үйлдвэрлэлийн болон орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын бие бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, тэдгээрийн ажлын бэлэн байдал, цагийн бүртгэл, чөлөө зөвшөөрөлд хяналт тавьж, тэмдэглэл хөтлөх аж.
Түүнчлэн нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын сахилга бат алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд салбар албадын байр, обьектоор явж, үзлэг шалгалт хийж, үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих