Нохойны махыг ихээр худалдаалж байна

eb05ce01-3193-4e9d-94ed-547e73587cc6.jpg

Хятадын мал нядалгааны газруудад өдөр бүр 30,000 нохдыг нядалдаг байна. Тус газарт аваачсан нохдыг цохиураар цохин хэрцгийгээр харгислан алж байгаа бичлэг цахим ертөнцөөр тарсан билээ.

Уг мах нядалгааны газарт 500 гр махыг 40 хүртэлх юаниар борлуулдаг гэдгийг мөрдөн байцаагч хэлсэн гэнэ. БНХАУ-д жилд ойролцоогоор 10 сая гаруй нохойг нядалдаг хэмээх тоог гаргасан байна.

Хятад улсад гарсан тус мэдээллийн дагуу Шаньдун Их сургуулийн нийгмийн хөгжлийн сургуулийн профессор Гуо Пэний гаргасан судалгаагаар 2011 оны байдлаар гэхэд хөдөө орон нутгийн нийт өрхийн 88% нь нохойг хэрцгийгээр алдаг гэдгийг тогтоожээ.

Энэхүү харгис худалдааг хориглох, устгах хэрэгтэйг уриалан БНХАУ-ын Засгийн газарт нийтдээ 19,000 гаруй хүний гарын үсэг зуруулан өргөдөл гаргасан аж.

3036a0cc-6fcc-4be0-9743-14c9775e14b7.jpg Н.Номин

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих