Юуных нь мэдэгдэхгүй баннер Юнителийнх л байж

Ямар ч элдэв шалдав тайлбар хэлхийг хүсэхгүй байна.

Зүгээр л чухам групп болов! Хамаг л том том харилцаа холбоо мэдээллийн компаниуд нэгдээд л чухам зүгээр Хамаг Монгол, Пан Монголизм, Нармай Монгол шиг ухааны юм яриад л биеээ магтаад биднээс илүү нь үгүй гэж ирээд л байсан нөхдийн хийсэн баннерийг нь хараад байгаарай. Одоо болтол Monkey шүтээд л явж байдаг. Магтсан хүүхэн хурмин дээрээ пар хийтэл унгадаг үлгэр л болов. Үүнийг хийсэн нь ч гэж ямар нөхөр байдаг юм. Хийлгээд шалгаад, хянаад гаргаж байгаа нь ч гэж яасан ч хайхрамжгүй нөхөр байдаг юм бүү мэд.

Биеээ магтдаг хэрнээ баннераа хийж чаддаггүй Юнителийнхэнд Монгол ардын Ертөнцийн гураваас зориулан ишлэвэл

Эрхэм тэнэг морио магтана

Дунд тэнэг эхнэрээ магтана

Адгийн тэнэг биеэ магтана

Одоо л нэг юм ямар компаний холион бантан болохыг нь ойлгов


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих