Францын түүхэнд анх удаа экс ерөнхийлөгчөө саатуулав

Нантер хотын шүүх Францын шүүхийн корпусын нөлөө бүхий төлөөлөгчтэй хуйвалдсан хэрэгт экс ерөнхийлөгч Саркозиг буруутгаж албадан саатуулж байцаалт авч эхэллээ. Өмнө нь ерөнхийлөгч байсан хүнийг барьж сааатуулсан түүх Францад байгаагүй юм. Николя Саркозиг 2007 оны сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн санхүүжилтээ Ливийн лидер агсан Маумар Каддафигээр хийлгэсэн гэх хэргийн улмаас хууль хяналтынхны хараанд ороод байсан юм.

Түүний утсыг чагнах явцад “БУетанкурын хэргийг мөрдөж байсан шүүхийн системийн нэгэн ажилтан мөрдөн байцаалтын материалыг Саркози ба түүний өмгөөлөгчид дамжуулах мөн үйл ажиллагааных нь цаашдын өрнөлийн талаар мэдээлэл өгөхөөр болсон байв. Тэрээр түүнийхээ оронд Монакод өндөр тушаал авахаар болжээ. Тэр хүн нь Жильбер Азибер байсан нь илэрсэн хэмээн мэдээлж байна. Ливийн лидер агсан, хурандаа Маумар Каддафи Францын France 3 сувагт 2011 оны гуравдугаар сард өгсөн ярилцлагын бичлэгт 2007 оны Францын экс-ерөнхийлөгч Николя Саркозийн (2007–2012) сонгуулийн санхүүжилтэд зориулан 50 сая евро гаргаад биечлэн гардуулсан хэмээн хурандаа өөрөө ярьсан нь Саркозиг буруутгах баримт болоод байгаа аж. Хурандаагийн хэлснээр, Саркози Дотоод хэргийн сайд байхдаа (2005–2007) өөрөө Ливид ирж, түүнтэй уулзан “санхүүгийн дэмжлэг” хүсчээ. Саркозид мөнгө өгөх шийдвэрийг “ливичуудын сайн сайхны үүднээс хийсэн. Тэр бидний мөнгөөр сонгуульд ялах нь томоохон дэм болох ёстой байсан” хэмээн Каддафи өгүүлсэн байна. Саркозийн кампанийг санхүүжүүлсэн гэдгээ Ливийн эрх баригчид 2011 оны гуравдугаар сарын эхээр хэлсэн байлаа. Бие даасан сэтгүүлчдийн эрэн сурвалжлага нь тэр мэдээлэл үнэнийг хэлж байсан билээ. Николя Саркози өөрөө үүнийг одоо хүртэл үгүйсгэж байгаа.

tvmongolia.mn


URL:

Сэтгэгдэл бичих