Багтай дээрэмчин “Ховд” их сургуулийг түймэрджээ

f75447ecce4e0d16bigЭнэ явдал өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд  багтай  дээрэмчин сургуулийн II байрыг бензин цацаж галдан шатаажээ.  Баг зүүж, малгай, бээлий өмссөн, хар хувцастай хүн  харанхуй шөнөөр сургуулийн байранд нэвтэрч, сүлжээнийх нь утсыг таслан, бүх камеруудыг унтраан бензин цацан галджээ.

Харин азаар галын дөл  сургуулийг түйвээсэнгүй бүх цонхнууд нь битүү  байсан учраас гал тэгсхийгээд унтарч ноцтой гарз хохирол учраагүй байна.

Уг хэрэгт аймгийн Цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа бөгөөд сургуулийнхан интернэтийн сүлжээгээ солиод удаагүй байхад энэ хэрэг гарчээ.

Хэргийн талаар сургуулийн захирал Ж.Янжмаа:  “Манай сургуулийг сайн мэддэг хүн үүнийг хийсэн. Гэхдээ бид оюутан хийсэн гэж бодохгүй байгаа. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байна лээ. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн I байранд байдаг. Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж зүрхлээгүй байх. II байрны сүлжээ доголдсон. Манайх сургуульдаа засвар хийгээд удаагүй байсан. Галын дөл байрны таазыг харлуулсан учир дахин засвар хийх шаардлагатай боллоо. Одоо цонхоо шиллэн, камерын системээ шинэчилж байна. Хэрэгтэн цонхыг нь хагалж орсон ангийнхаа эд зүйлийг эвдээгүй байгаа нь зөвхөн хорлон сүйтгэх зорилгоор сургуульд нэвтрээгүйг харуулж байгаа юм” гэжээ.

FACT.MN


URL:

Нэр: Claudia Hensdill Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих